Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
SKILLUP.MN Монголын анхны ОНЛАЙН СУРГАЛТЫН ПЛАТФОРМ
SKILLUP онлайн сургалтын платформынхоо нээлтэнд зориулж төслийн баг өөрсдийн мэдлэг, туршлагаа шингээсэн сургалтуудыг бэлтгэж оруулаад байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахалын үед нийгмийн хариуцлага хэмээн уг сургалтуудыг үнэ төлбөргүй үзэх боломжтойгоор байршуулаад байна.
Эдийн засаг
УЛААНБААТАР-НАРИТА ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ НИСЛЭГ 13:05-Д ХӨӨРНӨ
Япон Улс 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн зарим улс орны иргэдийн тус улс руу нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах болсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 4 дүгээр сарын 3-ны өдөр үйлдэгдэх байсан Токио хотын чиглэлийн тусгай үүргийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.
Эдийн засаг
Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ
Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл хүргэлээ.
Эдийн засаг
Банк бус санхүүгийн 62 байгууллагаас 100 сая төгрөг хандивлалаа
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100 000 000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлалаа.
Тус хандивын аянд холбооны гишүүн 62 банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн байна.
Эдийн засаг
ЕТТ:Хувьцааны данс шалгах, нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.03.23/ ногдол ашигтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийж, “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, Хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж нар мэдээлэл өглөө. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж байна.
Эдийн засаг
Бүрэн шинэчлэгдсэн Интернэт банк 5.0-ийг онцлох 3 шалтгаан
Дэлхий өнөөдөр өчигдрөөс илүү хурдтай байхыг, технологи мэддэг байхыг, хиймэл оюун ухаантай харьцаж чаддаг байхыг, илүү ухаалаг байхыг биднээс шаардаж байна. Хиймэл оюун ухаан, дижиталчлалын хөгжил бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг та биднийцагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилж байгаагаар хялбархан хэмжих боломжтой. Ингэж хэлэхээр төлбөр тооцоотой ойр ажилладаг миний хувьд интернэт банк юун түрүүнд санаанд орж байна.
Эдийн засаг
“М-СИ-ЭС КОКА КОЛА” ХХК-д оногдуулсан 1,2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээжээ
“М-Си-Эс Кока Кола” ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ундаа, ус болон импортоор оруулж ирдэг ундаа, жүүс зэргийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, “Номинтав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-уудын супермаркет, дэлгүүрээр ижил үнээр борлуулахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн.
Эдийн засаг
Б.ГАНХУЯГ:ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ТЭРБУМ ДОЛЛАРААР ЗАРАХ ГЭЖ БАЙНА ГЭДЭГ ХУДЛАА
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.03.16/ хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нүүрсний экспорт зогсоод байсан. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсны үндсэнд өнөөдрөөс Гашуун сухайтын боомтоор нүүрсний экспорт эхэлснийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.
Эдийн засаг
Тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд 700000, хүүхэд 420000 төгрөгийн төлбөр төлнө
БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу, бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.
Эдийн засаг
Ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр зарим худалдаа үйлчилгээний газруудыг түр зогсоолоо
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг нийслэлийн “Хэвлэл мэдээллийн төв”-д анх удаа цахим хэлбэрээр хийлээ.
Эдийн засаг
1072 ХУВЬЦААГ ИРГЭНЭЭС ИРГЭНИЙ ГАР ДАМЖУУЛАН ХУДАЛДАХ БОЛОМЖГҮЙ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр Ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн Менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцож мэдээлэл өглөө.
Эдийн засаг
ГОЛОМТ БАНК ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОУ-ЫН БАНК (IBEC)-ТАЙ ХАМТРАН “НОГООН ТӨСЛҮҮД”-ИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Голомт банк үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан IBEC-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Ногоон төслийг санхүүжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг 2020 оны 2 сарын 20-ны өдөр ОХУ-ын Москва хотноо үзэглэлээ. Санамж бичигт Голомт банкны Гүйцэтгэх Захирал ноён Норихико Като, IBEC-ын ТУЗ-ын дарга ноён Денис Иванов нар тус тус гарын үсэг зурав. Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад байгаль орчинд ээлтэй тээвэр, орон сууц, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хэмнэх гэх мэт технологийг нэвтрүүлэх төслүүдийг санхүүжүүлж “Ногоон Эдийн Засаг”-ийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Эдийн засаг
Засгийн газраас “Алсын хараа-2050” баримт бичгийг Монголбанкинд гардууллаа
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд буй “Алсын хараа-2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” баримт бичгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардууллаа. Уг баримт бичиг нь Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын цогц алхмуудыг тусгасан, стратегийн баримт бичиг юм.
Эдийн засаг
Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
Эдийн засаг
Уханиас иргэдээ авчирсан нисэх багийнхныг салбарын шагналаар шагнажээ
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан COVID-19 (Корона) вирусийн халдварын голомт БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монгол иргэдээ эх оронд нь авч ирэх төр засгийн шийдвэрийг иргэний зориг гарган амжилттай биелүүлсэн МИАТ ТӨХК-ийн Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг зам тээврийн салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Эдийн засаг
2020 ОНЫ ЭХНИЙ ХОЁР САРД 4.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА
Монголбанк 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 2 дугаар сард 952 кг үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй байна.
Эдийн засаг