УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус лобби бүлэг нь 13 гишүүнтэй бөгөөд цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, тусгай сан байгуулах, цөлжилттэй тэмцэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Экологи
“TOURISM FORUM MONGOLIA 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулна
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран “TOURISM FORUM MONGOLIA 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах аялал жуулчлалын хөгжилд онцгой ач холбогдолтой гэж үзэж буй эдгээр арга хэмжээ нь салбарыг сэргээхэд чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байгаа.
Экологи
Б.Ганзориг: Улсын үрийн нөөцийн санд Шинэс модны нэгдүгээр зэргийн үр 330 орчим кг байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа "Ойн судалгаа, хөгжлийн төв" УТҮГ-ын Ой хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Улсын үрийн нөөцийн санд Шинэс модны нэгдүгээр зэргийн үр 330 орчим кг байна. Мод үржүүлгийн газарт байсан тарьц, суулгацуудаараа бид энэ жилийн хавар, намрын мод тарих өдрүүдийнхээ ажлыг хийж дуусгалаа” хэмээн ярилаа.
Экологи
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа
Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 20-ны ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална.
Экологи
УРГАХ ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ОЙД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ БАЙНА
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/60 тушаалын хүрээнд "Ойн судалгаа хөгжлийн төв" УТҮГ-аас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсийн ойн түймэр, өвчин хортонд нэрвэгдэж ургах чадвараа бүрэн алдсан ойд цэвэрлэгээ хийж байна.
Экологи
Н.Уртнасан:Чуулганаас батлан гаргах Күнминий тунхаглалын төслийг дэмжин, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж ажиллана
НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний цахим чуулганд Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан оролцлоо. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Экологи
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгджээ
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны харья "Ойн судалгаа хөгжлийн төв"-д үрээр ургуулсан 10000 тарьц, суулгацыг эдгээр байршлуудад тарьсан.
Экологи
Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилтийн тухай богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлаж байна.
Экологи
МОНГОЛ УЛС "CMT 2022" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
Монгол Улс "CMT 2022" Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцож байгаа нь аялал жуулчлалын салбар эргэн сэргэхэд томоохон түлхэц болох юм. 2018 оноос хойш олон улсын үзэсгэлэн нэрээ авсан "Caravan, Motor und Touristiк" арга хэмжээнд ойролцоогоор аялал жуулчлалын салбартай холбоотой 300,000 гаруй хүн зочноор оролцдог.
Экологи
63 мянган айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулах ажил 20 орчим хувьтай явна
Сайжруулсан түлшний цогц хэрэглээ буюу "Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе" аян ирэх арванхоёрдугаар сарын 15 хүртэл 3 сар үргэлжилнэ. Аяны хүрээнд нийслэлийн иргэдийн өвөлжилтийг хангах, түүн дотроо сайжруулсан түлшний зөв хэрэглээ, яндангийн битүүмжлэл, угаарын хийн мэдрэгчийн хяналт, зөв хэрэглээг иргэдэд дадал хэвшил болгох зорилготой.
Экологи
Та гэр байшиндаа галлагаа хийх үедээ дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү
Хүйтний улирал эхэлж галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан угаартах эрсдэл ихэсдэг тул урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулах системийг сайжруулж угаарын хий мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай.
Экологи
“1000 ЖИМСНИЙ МОД” АЯН ЭХЭЛЛЭЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Улаанбаатар хотын айл өрх, цэцэрлэгийн хашаанд хүнсний болон аж ахуйн ач холбогдолтой 1000 жимсний мод тарих аяныг Баянзүрх дүүргийн 257-р цэцэрлэгээс эхлүүллээ.
Экологи
Яндангаа дараах зааврын дагуу хөөлөөрэй
Угаарын хийн хоронд хамгийн их өртөмтгий эрсдэл ихтэй бүлэгт эхийн хэвлий дэх ураг, нярай, зүрх судасны архаг өвчтөй, цус багадалттай, амьсгалын замын архаг өөрчлөлттөй хүмүүс, хөгшид багтдаг. Иймээс өөрийн болон гэр бүлийхныхээ эрүүл мэндийн төлөө зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг шалган, яндангаа хөөлж, сайжруулсан шахмал түлшийг зуухандаа их хэмжээгээр хийхгүй байхыг анхааруулж байна. Аюулгүй байдлаа бодолцон яндангаа дараах зааврын дагуу хөөлөхийг зөвлөж байна.
Экологи
Угаарын хий мэдрэгчийг ХААНА байрлуулж, ХЭРХЭН ашиглах вэ?
Төхөөрөмжийг долоо хоног бүр шалгах хэрэгтэй. Дохио дуугарч байгаа үед:
Хэрэв дохиолол дуугарч байвал товчлуур дарвал хэдэн минутын турш чимээгүй болно. Дохиолол дуугарах үед үүссэн угаарын хийн нөхцөл байдал үргэлжилбэл дохио идэвхэжнэ. Хэрэв угаарын хийн төвшин 70-200 ppm хүртэл байвал дохиолол үргэлжлэх хугацаа 5 минут орчим болно. Хэрэв төвшин 200 ppm-ээс дээш байвал уг төхөөрөмж удахгүй дуугарна. Хэрэв угаарын хийн төвшин 70ppm-ээс бага байвал төхөөрөмж дохиолол удаан идэвхжихгүй.
Экологи
Угаарын эрсдэлээс сэргийлж, утааг бууруулж, ухаалгаар зөв хэрэглэж сурцгаая
Хүйтний улирал эхэлж галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан угаартах эрсдэл ихэсдэг тул урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулах системийг сайжруулж угаарын хий мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай байдаг.
Экологи