Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Аялал жуулчлалын чиглэлийн 120 гаруй арга хэмжээг нэг жилд зохион байгуулдаг. Эдгээрийн 60 гаруй хувийг 6-9 сард төлөвлөсөн байдаг бөгөөд Монгол Улсыг зорин ирж буй нийт жуулчдын талаас илүү хувь нь мөн дээрх саруудад ирж байна. Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилтын хүрээнд энэ улирлын хамаарлыг бууруулж “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх” нь чухал юм.
Иймд өвлийн аялал жуулчлалыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөөг батлах, засгийн газрын тогтоол шийдвэрийн төслийг эцэслэх асуудлаар Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо хуралдав.
Хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ ахалж эрхлэх асуудлын хүрээнд холбогдох яамд, төр хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.
Өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөөнд туссан олон улсын болон дотоодын нислэгийн тоо давтамжийг хадгалж, нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх,
Өвлийн улиралд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын бааз дахь барилга байгууламжийн дулааныг цахилгаанаар шийдсэн аж ахуйн нэгжид цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх,
“Мазаалай” мөсөн наадмын бүтээн байгуулалтад шаардагдах хоёр тэрбум төгрөгийн зардлыг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэх,
Аялал жуулчлалын бүс нутгууд болон авто замын дагуу барьж байгуулах ариун цэврийн байгууламжийн нэгдсэн менежмент, оновчтой технологийн шийдэл, стандартын талаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зэрэг асуудлууд тусгагдсан байна.
Мөн гол чиглэлийн авто зам дагуу 65 байршилд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад ногоон зээлийн дэмжлэг үзүүлэх нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх, 84 байршилд бага оврын ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зэргийг тусгажээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2024 онд нийт 185 арга хэмжээ төлөвлөөд байгаа бөгөөд олон улсын хэмжээнд 33, бүс нутгийн хэмжээнд 12, үндэсний хэмжээнд 82, орон нутгийн хэмжээнд 58 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгааг танилцуулав.
1 Сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
2024.03.03