Энэ сарын 8-нд Монгол Улсад нээлтээ хийсэн "Баавгайн хөндий" баримтат киног Боловсрол телевиз албан ёсны эрхтэйгээр энэ баасан гарагт /2023.12.22/ гаргахаар болжээ.
Уг кино нь дэлхийн 22 кино наадамд өрсөлдөж 19 шагнал хүртээд байгаа юм.
Дэлхийн уушги болсон таван тивийн онгон зэрлэг байгаль, ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар бүтээсэн уг киноны гол үзэл санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлсэн юм.
Мөн хүн төрөлхтөнд, ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль хамгаалалд анхаарлаа хандуулахад нөлөөлөл үзүүлэхэд чиглэжээ.
Францын "ARTE TV"-ийн найруулагч Хамид Сардар ерөнхий найруулагчаар ажилласан байна.
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн юм.