Итгэхэд бэрх ч Жастин Биберийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Моше Бенабоу ийм гомдлоор шүүхэд ханджээ. Түүний гаргасан гомдлоор бол залуу дуучин аюулгүй байдлыг нь хэрхэн хамгаалах тухайд түүнтэй байнга маргалдаж сөргөөцөлдөж, дандаа түүний цээж рүү цохиж, түлхдэг байсан гэнэ. Бас илүү цагаар ажиллуулсан атлаа цалин хөлсөө өгөөгүй гэсэн шалтгаанаар Жастин Биберийг шүүхэд өгч, 420 мянган ам.доллар нэхэмжилжээ. Моше Бенабоу залуу одын аюулгүй байдлыг хамгаалахаар сүүлийн хоёр жил ажилласан юм байна.
“Believe” цомог нь өнгөрсөн онд борлуулалтаараа зургаад бичигдэж, 1,3 сая хувь худалдаалагдсан Жастин Биберийн эсрэг өнгөрсөн аравдугаар сард Лос Анжелосын шүүхэд өөр нэгэн гомдол ирсэн ч, авч үзээгүй юм. Түүнийг нэгэн гэрэл зурагчныг цохьж, өшиглөсөн хэмээн буруутган шүүхэд өгсөн боловч хангалттай нотлох баримтгүй гэсэн шалтгаанаар хэрэгсээгүй ажээ.