Дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучдын нэг Мадоннагийн том охин бусад
оддын хүүхэд шиг ээжийнхээ хөрөнгөнд туйлсан нэгэн гэдгээ олонтаа
харуулж байсан.
Одоо 16 настай Лурдес Нью-Йоркийн Бард хэмээх урлагийн коллежид суралцах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сургалтын төлбөрөө ээжээрээ даалгах биш өөрөө ажил хийж олох бодолтой байгаа юм. Өнгөрсөн зуны амралтаараа дэлгүүрт хувцасны агуулах шүүгээ цэгцлэх ажил хийсэн тэрээр мөнгөнд ухаалаг ханддаг, хэмнэлттэй хүүхэд гэдгээ хамгийн сүүлд Твиттерт дэлгэсэн зургаараа харуулжээ. Лурдес цүнхэн дэх эд зүйлээ харуулсан зураг нийтэлсэн бөгөөд зурагт харагдаж буйгаар iPod нь нэлээд хуучирч, элэгдсэн байна. Гэвч тэрээр ээжийнхээ дуулдаг шиг “Material Girl” биш учраас хуучин iPod-оо ашигласаар байгаа ажээ.