Шоубизийн супер оддын гэр бүл болох Жэй Зи, Бионсе нар охи Блу Айвидаа зориулан нэг сая ам.доллараар тусгай өрөөтэй болжээ. Гэхдээ хаана гээч. Бруклин Нетсийн талбай болох Барклейгийн цэнгэлдэх хүрээлэнд. Сагсан бөмбөгийн хорхойтон Жэй Зи гэр бүлтэйгээ хамт байнга тоглолт үздэг учир охиндоо санаа тавьж, тусгай асрах өрөө хөлсөлсөн нь энэ аж.
Мэдээж асрах өрөөнд 125 мянган ам.долларын үнэтэй бүрэн тоноглол бүхий телевиз, хөгжим, мини баараас гадна хүүхэд зугаацуулах тоглоом дүүрэн байх аж. Мөн 16 мянган ам.долларын үнэтэй, сваровски шигтгээгээр чимэглэсэн хүүхдийн ширээ сандалтай гэнэ. Хөгжмийн ертөнцийн хамгийн өндөр орлоготой ээж, аавын ганц охин Блу Айви төрсөн цагаасаа дээд зэрэглэлийн зүйл дунд өсч торниж байгаа юм. Түүний усанд ордог ванн гэхэд ээжийнх нь найз, “Destiny’s Child” хамтлагт хүчин зүтгэж явсан Келлигийн бэлэглэсэн Сваровски шигтгээтэй 4700 ам.долларын үнэтэй эд байдаг. Охиныг мэндлэх үеэр амаржих газарт нь125 мянган ам.доллараар хамгаалалт гаргаж байсан юм.