Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Жагсаалын цэргээс Төрийн тэргүүн төрсөн нь
Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, "Улаан Од" сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан гэдэг.
Цэргийн жагсаалд жагсч явсан байлдагч Ц.Элбэгдорж ёстой л нэг жаатай эр байж. Чөлөөт цагаараа он жавуудтайгаа банзан гитар балбаж, шүлэг тэрлэж явсан нь түүнийг хүссэн мэргэжлийнхээ эзэн болоход хүргэсэн нь дамжиггүй. Ингэж хүссэн мэргэжлээ авсан сонгогч Ц.Элбэгдорж, Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжилтэй, Онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ.
Гэхдээ сонсогч Ц.Элбэгдорж зарим оюутан шиг урсгалаараа яваад сургууль төгссөнгүй. Оюутан ахуй насандаа заяаныхаа ханьтайгаа учирсан байна.
1982 оны намар Львовын монгол оюутнуудын танилцах үдэшлэг болжээ. Нүд нь гялалзсан цэргийн сургуулийн сонсогч залуу цугласан олонд зохиосон шүлгээрээ өөрийгөө танилцуулжээ. “Би” нэртэй тэр шүлэг нь “Эрэгтэй хүүхэд төрлөө гэж баярлаад Элбэгдорж гэдэг нэр өгсөн юм гэнэ лээ” гэсэн үгтэй байсан гэдэг.
“Би” шүлгийн эзэн маань энэ үдэшлэг дээр заяаныхаа хань Х.Болормааг “онилжээ”. Зүрхний сум байндаа тусч хоёр залуу хамтын амьдралаа эхэлжээ.
1985 онд хосууд зуныхаа амралтаар эх орондоо ирэхдээ гэрлэлтээ батлуулж Элбэгдоржийнх гэдэг өрх Монгол Улсад бий болсон байна. Тэр үед Х.Болормаа бие давхар болжээ. Энэ үед цэргийн сэтгүүлчийн ангийн сонсогч Ц.Элбэгдорж “Хүүхэд хүлээхийн жаргал” гэж шүлэг бичиж байсан гэдэг. Ингээд 1986 онд сонгогч Ц.Элбэгдорж, оюутан Х.Болормаа нар аав ээж болж анхны хүү Оргил Львовт хотод мэндэлжээ.
Ийн сургуулиа төгссөн хосууд эх орондоо ирж Офицер Ц.Элбэгдорж “Улаан од” сонинд сэтгүүлчээр ажиллаж “Хонхны дуу”-наар хувьсгал хийж явахад эхнэр нь Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасагт минералогич инженерээр ажиллаж байгаад хоёр дахь хүүхдээ харж байв. Хоёр хүүхэдтэй, “Улаан од” сонины сэтгүүлч Ц.Элбэгдоржийнх халаасны өрөөнд амьдардаг байжээ.
Ингэж л жагсаалын цэргээс Төрийн тэргүүний өндөрлөгт хүрсэн Ц.Элбэгдорж гэдэг хүний амьдрал эгэл жирийн л замналаар замнасан байна. Төрийн өндөрлөгт хүрэх хугацаанд Ц.Элбэгдорж УИХ-ын дэд даргаар нэг удаа, УИХ дахь олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан юм. Тэрээр 1998, 2004 онд Ерөнхий сайдын албыг хашсан бөгөөд хамгийн залуу Ерөнхий сайд байж, тус албыг хоёронтоо хашиж үзсэн хоёрхон хүний нэг болсон нь түүхэнд бичигдэх зүйл юм.
Гэхдээ нэг зүйлийг тодотгоход Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёр идэр залуудаа хоёулаа мөрдэс зүүж, шинель өмсөж явсан болохоороо ч тэр үү хууль, цагдаагийнхандаа их анхаарал халамж тавьдгаараа бусдаас онцгой ялгардаг хэмээн тэднийг тодотгосон байдаг юм байна.
Байлдагчийн халаасанд генералын мөрдөс байдаг хэмээн үе үеийн цэргийнхэн ярьдагчлан 1980-аад оны байлдагчийн халаасанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үнэмлэх байж л дээ.
bi ene hyniig demjdeg
suuliin zurag haha huurhun 1,2,1,2
huurhunii
хөөрхөн юм аа мундаг эр байна даа
Ц.Элбэгдоржийн бага нас
Одоогоос 30 гаруй жилийн өмнө. Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр үед байлдагч Элбэгдорж байж. Тэрээр, 1981 онд Эрдэнэт хотод 10-р ангиа Онц дүнтэй төгссөн байна. Социализмын үед их, дээд сургуулийн элсэлтийн хуваарийг Төлөвлөгөөний комиссоос мэргэжил тус бүрээр аймаг, хотод хуваарилдаг байсан аж. Элбэгдоржийн хүссэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн хуваарь тэр жил төвөөс Эрдэнэт хотод ирсэнгүй. Сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан Элбэгдорж ирэх жилийн конкурсыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж, улмаар тушаал дэвшин машинист болжээ.Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, "Улаан Од" сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан гэдэг.
Цэргийн жагсаалд жагсч явсан байлдагч Ц.Элбэгдорж ёстой л нэг жаатай эр байж. Чөлөөт цагаараа он жавуудтайгаа банзан гитар балбаж, шүлэг тэрлэж явсан нь түүнийг хүссэн мэргэжлийнхээ эзэн болоход хүргэсэн нь дамжиггүй. Ингэж хүссэн мэргэжлээ авсан сонгогч Ц.Элбэгдорж, Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжилтэй, Онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ.
Гэхдээ сонсогч Ц.Элбэгдорж зарим оюутан шиг урсгалаараа яваад сургууль төгссөнгүй. Оюутан ахуй насандаа заяаныхаа ханьтайгаа учирсан байна.
1982 оны намар Львовын монгол оюутнуудын танилцах үдэшлэг болжээ. Нүд нь гялалзсан цэргийн сургуулийн сонсогч залуу цугласан олонд зохиосон шүлгээрээ өөрийгөө танилцуулжээ. “Би” нэртэй тэр шүлэг нь “Эрэгтэй хүүхэд төрлөө гэж баярлаад Элбэгдорж гэдэг нэр өгсөн юм гэнэ лээ” гэсэн үгтэй байсан гэдэг.
“Би” шүлгийн эзэн маань энэ үдэшлэг дээр заяаныхаа хань Х.Болормааг “онилжээ”. Зүрхний сум байндаа тусч хоёр залуу хамтын амьдралаа эхэлжээ.
1985 онд хосууд зуныхаа амралтаар эх орондоо ирэхдээ гэрлэлтээ батлуулж Элбэгдоржийнх гэдэг өрх Монгол Улсад бий болсон байна. Тэр үед Х.Болормаа бие давхар болжээ. Энэ үед цэргийн сэтгүүлчийн ангийн сонсогч Ц.Элбэгдорж “Хүүхэд хүлээхийн жаргал” гэж шүлэг бичиж байсан гэдэг. Ингээд 1986 онд сонгогч Ц.Элбэгдорж, оюутан Х.Болормаа нар аав ээж болж анхны хүү Оргил Львовт хотод мэндэлжээ.
Ийн сургуулиа төгссөн хосууд эх орондоо ирж Офицер Ц.Элбэгдорж “Улаан од” сонинд сэтгүүлчээр ажиллаж “Хонхны дуу”-наар хувьсгал хийж явахад эхнэр нь Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасагт минералогич инженерээр ажиллаж байгаад хоёр дахь хүүхдээ харж байв. Хоёр хүүхэдтэй, “Улаан од” сонины сэтгүүлч Ц.Элбэгдоржийнх халаасны өрөөнд амьдардаг байжээ.
Ингэж л жагсаалын цэргээс Төрийн тэргүүний өндөрлөгт хүрсэн Ц.Элбэгдорж гэдэг хүний амьдрал эгэл жирийн л замналаар замнасан байна. Төрийн өндөрлөгт хүрэх хугацаанд Ц.Элбэгдорж УИХ-ын дэд даргаар нэг удаа, УИХ дахь олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан юм. Тэрээр 1998, 2004 онд Ерөнхий сайдын албыг хашсан бөгөөд хамгийн залуу Ерөнхий сайд байж, тус албыг хоёронтоо хашиж үзсэн хоёрхон хүний нэг болсон нь түүхэнд бичигдэх зүйл юм.
Гэхдээ нэг зүйлийг тодотгоход Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёр идэр залуудаа хоёулаа мөрдэс зүүж, шинель өмсөж явсан болохоороо ч тэр үү хууль, цагдаагийнхандаа их анхаарал халамж тавьдгаараа бусдаас онцгой ялгардаг хэмээн тэднийг тодотгосон байдаг юм байна.
Байлдагчийн халаасанд генералын мөрдөс байдаг хэмээн үе үеийн цэргийнхэн ярьдагчлан 1980-аад оны байлдагчийн халаасанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үнэмлэх байж л дээ.
0 Сэтгэгдэл
Bayar
goy ymaa
2013.01.08
2013.01.08
2013.01.04
2013.01.04
2013.01.04