БШУ-ы сайдын тушаалаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг шинээр байгуулаад удаагүй байгаа билээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах. Тус институтутээс багш нарын мэргэжил дээшлүүлэх анхны сургалтаа бага ангийн багш нарын дунд зохион байгуулж байна.
Өчигдрөөс эхэлсэн сургалт энэ сарыг дуустал улсын хэмжээнд таван бүсэд зохион байгуулж, Улаанбаатар хот, Ховд, Дорнод, Архангай аймгийн нийт 400 багшийг хамруулахаар болжээ. Эхний бүсийн сургалтад Улаанбаатар хотын есөн дүүргээс 83 багш “Багшийн хөгжлийн ордон”-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж эхэлсэн юм. Энэ сургалтад бага боловсролын сургалтын агуулга, арга зүйг сайжруулах зорилгоор эхний таван жил ажилласан залуу багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байгаа юм байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулга нь боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг багш нэг бүрт хүргэх, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд багш нарт ур чадвар, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн илрүүлэх арга зүй, технологийг бага боловсролын сургалтад нэвирүүлэхэд багш нэг бүрийн оролцоо, санаачилга чухал. Тиймээс энэ сургалтын үр дүнд багш нарын хүхэдтэй харилцах хандлага өөрчлөгдөх ёстой гэдгийг БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа онцоллоо.