Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баячууд байр сууриа алдсангүй

Дэлхийн хамгийн баян 100 хүний нийт хөрөнгө өнгөрсөн оны байдлаар 241 тэрбум ам.доллараар нэмэгдэн 1,9 их наяд ам.долларт хүрчээ. Хөрөнгөө хамгийн  их арвижуулсан тэрбумтнууд гол төлөв  жижиглэн худалдаа, теле харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байв. Эдгээрээс хөрөнгөө хамгийн ихээр нэмсэн тэрбумтан нь арилжааны “Inditex” сүлжээг үүсгэн байгуулагч Испанийн Амансио Ортега. Тэрээр өнгөрсөн жилийн дотор хөрөнгөө 22,2 тэрбумаар арвижуулан 57,5 тэрбум ам.долларт хүргэж чаджээ. Ингэснээр “Berkshire Hathaway” эзэн Уоррен Баффетийг ардаа орхиж дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравт орсон байна. Харин энэ жагсаалтын нэгд орсон Мексикийн Карлос Слим нь өнгөрсөн жилийн хугацаанд хөрөнгөө 13,4 тэрбум ам.доллараар нэмжээ.
Гэхдээ тэрбумтан болгон амжилттай байсангүй Бразилийн Айке Батиста нь хөрөнгө оруулалт алдаатай хийсний улмаас 10,1 тэрбум ам. долларын алдагдал хүлээв. Дашрамд сонирхууулахад энэ Айке Батиста нь  2015 он гэхэд дэлхийн хамгийн баян хүн болно гэж жилийн өмнө амлаж байсан юм.
Тэрбумтнуудад хэтэвчээ зузаалахад нь ерөнхийдөө хамгийн ихээр тус болсон зүйл дэлхийн том биржүүд. Жишээлэхэд, хөрөнгийн биржүүдийн дэлхийн индекс MSCI World нь жилийн хугацаанд 13,2 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл тэрбумтнуудын компанийн хувьцааны үнэ хамгийн ихээр нэмэгдсэн хэрэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан