Барууны хэвлэлүүдэд бичсэнээр Холливудын 50 настай од Дэми Мур багагүй бэрхшээлтэй тулгараад байгаа гэнэ. Тэрээр Эштон Катчераас салсныхаа дараа охидтойгоо түнжин хагарчээ. Түүний охин Румер, Скаут болон Талулла нар ээжийгээ биеэ зөв авч явж чадахгүй байгаа хэмээн гомдоллох болж. Охидын үгээр бол ээж нь хямралаас гарч чадалгүй олон нийтийн газарт цаг нөхцөөж гэр бүлдээ ч санаа тавихаа больсон юм байх. Ингэж охидтойгоо эв түнжингүй болсноос Мур хэсэг хугацаагаар АНУ-г орхин шүтэн бишрэгчдээсээ нуугдаж, папараццуудас зугтаахаар шийдэж байгаа бололтой. Үнэхээр ч тэрээр Германд зурагчин Андреас Гурскийн үзэсгэлэн дээр харагдаад амжжээ. Тэрээр тэнд хэдэн өдрийг өнгөрөөнө гэдгээ ч өөрөө хэлсэн байна. Гэхдээ хэргийн учир нь ганцхан гэр бүлийнхэнтэйгээ тааруу харьцаатай байснаасаа бус том охин Румерийнхаа найз залуутай түр боловч учир ургуулснаас болсон гэнэ.