АНУ-ын телевизийн реалити шоуны од Ким Кардашиан бие давхар гэдгээ хэдхэн хоногийн өмнө зарласан. Одоо бараг гурван сартай тэрээр азаар жирэмсний хордлогогүй сайхан байгаа тухайгаа “E News”-д ярьжээ. Хэдий тэрээр бие давхар болсон ч амарч суухыг бодсонгүй. Шинэ жилийн шөнө Лас Вегаст өндөр зэрэглэлийн үдэшлэг зохион байгуулж 300 мянган ам.доллар олсон гэдэг мэдээ байна.
32 насандаа анхны хүүхдээ тээж буй К.Кардашиан хэдий хордлогогүй ч жирэмсэн болно гэдэг хүмүүсийн хэлээд байдаг шиг хөгжилтэй зүйл огтхон ч биш, өдөр ирэх тусам бага багаар биед нь зовиур мэдрэгдэх болсон хэмээн ярьжээ. Найз залуу Кэни Уэстийнхээ хүүхдийг тээж буй түүний хувьд ямар хүйстэй байх нь чухал биш, хамгийн гол нь эрүүл хүүхэд байхад л болно хэмээн хэлсэн байна.