Нэвтрэрхий толь WIKIPEDIA-гийн санд орсон дэлхийн түүхэн дэх хамгийн азгүй хүмүүсийн жагсаалтад орсон хүмүүсийн жагсаалтаас хүргэж байна. Гэхдээ зарим тохиолдолд тэд бол хамгийн азтай хүмүүс ч гэж болохоор юм.
Эвелин Адамс
АНУ-ын иргэн хатагтай Эвелин Адамс 1985, 1986 онд дараалан сугалаа хожиж 5,4 сая ам.долларын эзэн болов. Гэвч хүмүүсийн атаархлыг төрүүлж байсан хатагтай маань тун удалгүй мөнгөө мөрийтэй тоглоом, казинод тавиад туучихаж. 1980-аад оны 5,4 сая гэдэг бол одоогоор асар их мөнгө байх нь ойлгомжтой.
Хенри Зиегланд
Хенри Зиегланд гэгч эр 1983 онд найз бүсгүйгээсээ салжээ. Түүнээс нь болж найз бүсгүй нь амиа егүүтгэж харин ах нь Хенриг буудаад дараа нь өөрийгөө хөнөөжээ. Азаар Хенриг буудсан сум толгойг нь бараг онох дөхсөн ч золгүй явдал холуур өнгөрчээ. Хэдэн жилийн дараа Хенри өөрийг нь оноогүй өнгөрсөн сум шигдсэн модыг булгалж хаяхаар шийджээ. Ингээд залуу өнөөх ургаа модыг тэсрэх бодисоор дэлбэлж газрын хөрснөөс арчихаар шийджээ. Гэвч шигдсэн байсан сум нь дэлбэрэлтээс болж үсрэхдээ Хенригийн духанд онож амийг нь авчээ.
Фрэйнэ Селак
Фрэйнэ Селак гэгч эрийг 1962 оноос 36 жилийн турш хүмүүс хар шид шүглэсэн хүн гэдэг байв. Энгийн нэг хөгжмийн багш эл эрийг ингэж хэлэхээс ч аргагүй. Учир юу гэвэл, мань хүний сууж явсан галт тэрэг замаасаа гарч голд унаж осолдоход мань хүн ганцаараа амьд үлджээ. Түүнчлэн онгоцны хаалга гэнэт салж мань хүн шидэгдэж байсан удаатай. Гэхдээ бухал өвс түүний амийг аварчээ. Түүний унаж явасан автомашин хоёр ч удаа дэлбэрэхэд мань эр бас л амьд мэнд үлдэж байв. Энэ бүхнээс түүнийг азтай эр гэхээс илүүтэй хараал шингэсэн хүн гэх болсон юм. 2003 онд сугалаагаар их мөнгө хожсон азтай эр.
Цүмотү Ямагүчи
Тэрээр атомын бөмбөгийн хохирогч төдийгүй атомын бөмбөгийн хоёр ч дайралтаас амьд гарсан ховорхон азтай хүн. Тиймдээ ч Японы Засгийн газраас атомын дайралтаас амьд гарсан түүнд олон онцгой хөнгөлөлт эдлүүлж, тэтгэмж олгодог байсан юм. Тэрээр 93 насандаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Жейсон, Жейни Кэйрнс-Лавренс
Ноён, хатагтай Кэйрнс Лавренсын нөхөр нь менежер, эхнэр нь шүдний эмнэлгийн туслахаар ажилладаг. Гэвч тэдний явсан газарт үргэлж террорист халдлага болдог байна. Дуулиант есдүгээр сарын 11-ний халдлагаын өдөр тэд Нью-Йоркт амрахаар явж байв. Түүнчлэн Лондонд болсон метроны дэлбэрэлтээр тэд мөн л тэнд нь зугаалж яваад таарав. Харин сүүлд Энэтхэгийн Мумбайд болсон аймшигт алан хядах ажиллагааны үеэр ч тэд тэнд цохиж явсан хос юм.
Ваялет Жессон
Алдарт “Титаник”, “Британник” нэртэй эгч дүүс аварга хөлөг онгоц 1912, 1914 онд дараалан живсэн. Түүнчлэн “Олимп” нэртэй аварга хөлөг онгоц ч сүйрч байв. Энэ аймшигт ослуудаас Ваялет Жессон нэртэй эмэгтэй амьд гарч байжээ. Ваялет Жессонгууд бүгд нэг хүн байсан гэвэл уншигч та итгэх үү. Гэвч энэ бол үнэн түүх. Хэзээ ч очих газартаа очиж чадалгүйгээр олон мянган хүний амийг авч одсон энэ аймшигт сүйрлүүд болсон хөлгүүдэд тэрээр үйлчлэгчийн ажил эрхэлдэг байсан юм.
Роберт Тодд Линкольн
АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольны хүү Роберт Тодд Линкольн хуульч мэргэжилтэй нэгэн. Тэрээр АНУ-ын дайны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга байв. Түүний дөрвөн ах нь насанд хүч чадалгүй хорвоог орхисон. Тэрээр АНУ-ын гурван Ерөнхийлөгчийг захиалгат аллагын золиос болохыг нүдээр харсан хүн. Тэгэх тэгэхдээ бүгдийнх нь дэргэд байсан юм.