Тэйлор Свифтийн найз залуу Харри Стайлис зул сарын баяраа Англид гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэчихээд найз бүсгүйтэйгээ хамт шинэ оныг угтахаар АНУ- руу нисэх гэж байгаад паспортоо мартаж, онгоцноосоо хоцорчээ. “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлис уг нь баасан гаригийн өглөөний нислэгээр Лондоноос Бостон руу нисэх ёстой байжээ. Хитроугийн нисэх буудалд ээжээрээ хүргүүлэн ирсэн залуу дуучин паспортоо гэртээ мартсанаа сая нэг санаж, 300 шахам километрийн зайтай орших гэр рүүгээ буцаж явж бичиг баримтаа авчээ. Ингээд тэрээр баасан гаригийн оройны нислэгээр Америкийг зорьж, найз бүсгүй дээрээ очсон байна. Хос хоёр шинэ жилийн үдшийг Нью-Йоркт өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Учир нь, Тэйлор Свифт Нью-Йоркт болох баярын шоу тоглолтод оролцох ёстой ажээ.