Хөгжмийн ертөнцийн алдартай хосуудын нэг Кэти Перри, Жой Мэйер нар зул сараа хамтдаа тэмдэглэжээ. Тэгэхдээ бүр Санта Барбарад байх Кэти Перригийн гэр бүлийнхэнтэй хамт. Одоогоос хэдэн сарын өмнөөс болзож эхэлсэн тэдний харилцааг тийм ч гүнзгийрч амжихгүй сална биз хэмээн олны таамаглаж байсны эсрэг харин ч өдөр ирэх тусам дотноссоор байгаа нь паппарацын зурагнуудаас ажиглагдаж байгаа юм. Хос хоёр зул сарын өмнө Санта Барбарагийн орон нутгийн эмнэлэгт очиж, өвчтөнүүдийг нь эргэж, сэтгэлийн дэм үзүүлжээ.
Өмнө нь Женнифер Анистон, Тэйлор Свифт гээд олон алдартай бүсгүйчүүдтэй учирч явсан Жон Мэйер энэ удаа Кэти Перритэй нэлээн дотно, гэр бүлийн хэмжээний харилцаа үүсгэж байгаа нь шар хэвлэлүүдийн сонирхлыг их татаж байгаа юм. Тэрээр өчигдөр болсон зул сарын баяраар өөрөө захиалан, загвар дизайныг нь гаргаж хийлгэсэн гитар Кэти Перрид бэлэглэсэн байна. Энэ бол Жон Мэйер олны яриад байдаг шиг тийм ч муу залуу биш гэдгээ найз бүсгүйдээ харуулах гэсэн хэрэг хэмээн ойрынх нь эх сурвалж хэвлэлд ярьжээ.