Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солт Лэйк дэх оддын давхар болзоо

Саллаа, нийллээ хэмээн байсхийгээд шуугиан дэгдээд байдаг хөгжмийн ертөнцийн залуу одод зул сарын өмнөх өдрүүдийг Ютагийн Солт Лэйк хотноо цана, чаргаар гулгасан шиг өнгөрүүлжээ. Каунтри дуучин Тэйлор Свифт түүний шинэхэн найз залуу “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлис нар зул сараа тус тусдаа тэмдэглэхээс өмнө Ютад очиж, цанаар гулгаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн бол Тэйлор Свифтийн найз Селена Гомез ч найз залуу Жастинтайгаа Солт Лэйкийг зорьсон байна. Хөгжмийн ертөнцийн залуу хосуудыг тэнд давхар болзоо тогтоосон хэмээн хэвлэлүүд бичиж байгаа юм. Ямартай ч Тэйлор Свифт, Харри Стайлис нарын хамтдаа гулгаж байгаа зураг аль хэдийнэ паппарацын дурангаар дамжиж олны нүдэнд хүрсэн бол Жастин Бибер, Селена Гомез нарын Солт Лэйкийн онгоцны буудалд хамтдаа байгаа зураг ч хэвлэлд нийтлэгдээд байна.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан