Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жерар Депардье франц бяслаг дарж аваад эх орноосоо морджээ


Ромын нисэх онгоцны буудалд түрдэг тэргээр туслахаараа түрүүлэн явж байгаа нь

Баячуудаас өндөр татвар авах хуулиас зугтаж, иргэншлээ солихоор шийдсэн Францын алдарт жүжигчин Жерар Депардье эх орноо орхин, Бельгийг зорилоо. 63 настай жүжигчин Бельгид суурьшихаасаа өмнө Ромд хэсэг хугацааг өнгөрүүлээр одоо Италид ирээд байгаа гэнэ. Тэрээр эх орноосоо гарахын өмнө өөрийн дуртай франц бяслаг их хэмжээгээр дарж, Бельги руу ачуулсан гэнэ.
Францын шинэ эрх баригчид баячуудын орлогоос 75 хувийн татвар авна гэснээс болж Жерар Депардье тус улсын иргэн байхаас татгалзсан юм. Түүний энэ үйлдлийг Францын Ерөнхий сайд шүүмжлэн, “өрөвдөлтэй” хэмээн мэдэгдсэн нь алдарт жүжигчний бүр хилэгнүүлж орхисон. Тэрээр “Le Journal du Dimanche” сонинд ил захидал нийтлүүлж,  түүндээ “Би 1948 онд төрсөн. 14 настайгаасаа хэвлэгч, агуулахын ажилчнаас эхлэн насан туршдаа хөдөлмөрлөж, байнга татвар төлдөг байсан. 45 жилийн хугацаанд миний бие 145 сая еврогийн татвар улсад төлж, одоо 80 хүнийг цалинжуулан ажиллуулж байна” хэмээн бичжээ. Ж.Депардье өнгөрсөн жил гэхэд орлогынхоо 85 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг татварт төлсөн гэнэ.
Ийнхүү эрх баригчдадаа голдоо ортол гомдож, уурссан алдарт жүжигчин эх орноо орхиж, хилийн дээс алхлаа. Бельгийн Гадаад хэргийн сайд түүн шиг татвараас зугтааж, Францын иргэншлээс татгалзаж буй хүмүүсийг хүлээн авахад бэлэн хэмээн мэдэгдсэн юм.


0 Сэтгэгдэл
yostoi orovdoltei amitan baina daa
Хамгийн их уншсан