Хөгжмийн ертөнцийн хоёр залуу одын дотно харилцаа сүүлийн өдрүүдэд улам гүнзгийрч байгаа бололтой. Сар ч хүрэхгүй хугацааны өмнөөс болзож эхэлсэн дуучин Тэйлор Свифт, Харри Стайлис нэгнийдээ очиж, эцэг эхтэй нь танилцах хэмжээнд хүрчээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Тэйлор Свифтийн төрсөн өдрийг Англид хамтдаа тэмдэглэсэн хос Америкт ирсэн хойноо ч хамт байсаар. Лхагва гаригт Харри Стайлис Тэйлор Свифтийнд очиж ээжтэй нь танилцсан бөгөөд, тэндээ хоносон гэнэ. Хос хоёр ээжтэйгээ хамт ойролцоохь дэлгүүр орж явааг харвал яг л нэг гэр бүл мэт болсон байна хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Каунтри од Тэйлор Свифт өмнө нь олон ододтой болзож, үерхэж байсан ч Харри Стайлис шиг ийм хурдан дотносч байгаагүй юм.