Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхэм гишүүн З.Баянсэлэнгийн хүсэл


Шинэ жилийг хүсэл биелүүлдэг баяр гэдэг. УИХ-ын дарга гишүүдийнхээ хүслийг сонсвол сонирхолтой зүйл олныг хэлэх байх. Тэгээд ч энэ удаагийн парламентад сонин содон гишүүн цөөнгүй. Тэдний зарим нь бүр хүслээ ил тод хэлээд явж байгаа сурагтай. Тухайлбал, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн З.Баянсэлэнгэ “2012 оны тэмцэгч түшээ”-гээр өргөмжлөгдөхийг хүсч яваа гэнэ. Тэрээр МАХН, намынхаа дарга Н.Энхбаярын төлөө амь насаараа дэнчин тавьж, гудамжинд тэмцэл өрнүүлж явсныг олон түмэн мэднэ. Ингэснээр тэрээр парламентын сонгуулиар “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болох виз өвөртөлсөн билээ.  

Шинэ, хуучин он солигдох мөч хаяанд ирж буй энэ өдрүүдэд албан байгууллагууд баяраа тэмдэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн янз бүрийн номинацын эздийг тодруулан өргөмжлөл гардуулдаг уламжлалтай. Харин эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ хүссэн номинацынхаа эзэн болж чадах болов уу.   

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан