Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БАТЦЭЦЭГ: КОМПЬЮТЕР ДЭЛБЭРСНИЙ УЛМААС БЭРТСЭН ХҮҮ ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН

“Хүүхэд бүрт компьютер” аяны хүрээнд тараагдсан зөөврийн компьютер дэлбэрсний улмаас 84 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч М хүү гэмтсэн билээ. Дэлбэрсэн компьютерийг БНХАУ-д үйлдвэрлэсэн аж. Хүүхдүүдэд 300 мянган төгрөгөөр хүрсэн зөөврийн компьютер цэнэглэж байх үед гэнэт дэлбэрчээ. Ослын шалтгааныг гал, цахилгааны хүчдэлээс бус компьютерээс болсон гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газраас тогтоосон байна. Хүү одоо ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүний бие ямар байгаа талаар ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч Б.Батцэцэгтэй холбогдож тодрууллаа.

-Компьютер дэл­бэрс­нээс болж гэмтсэн хүү­гийн бие ямар байгаа вэ?
-Хүүгийн цээж, хүзүүний хэсгээр түлэгдсэн. ГССҮТ-ийн эмч нар эмчилж байна. Зарим газраа гуравдугаар зэргийн түлэгдэлттэй гэсэн. Үүнээс гадна зүүн нүдний эвэрлэг бүрхэвч түлэгдсэн. Тиймээс манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн арьсны түлэгдэлттэй адилхан нүдний эвэрлэг бүрхүүл нь зарим газраа гүн, зарим газраа өнгөц түлэгдсэн байгаа. Одоогоор эмийн эмчилгээ хийж байна.

-Хүүгийн нэг нүд харахаа больсон. Гадаадад эмчлүүлэхээс өөр аргагүй гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Хүний арьс ямар нэг байдлаар гэмтэх, түлэгдэхэд сорви үүсдэг биз дээ. Түүнтэй адил нүдний эвэрлэг бүрхэвчинд ч гэсэн сорви үүсдэг. Яг харах хэсэг гэмтсэн учраас түлэгдэлт эдгэрсэн ч сорвиноос болж хүүгийн хараа муудна. Гэхдээ одоогоор бүрмөсөн хараагүй болно гэх ч юм уу, тэдэн хувь нь л хараатай байна гэж дүгнэхэд эрт байна.
Гадаадад эмчлүүлэх талаар асуудал хүүгийн биеийн байдлаас шалтгаална. Одоохондоо манай эмнэлэгт хэвтэж байгаа болохоор бид эмчлэх үүрэгтэй. Гэр бүлийнхэн нь хүүг аваад гадаад руу явж эмчлүүлнэ гэвэл тэдний сонголтын асуудал.

-Эмийн эмчилгээ хийгээд хэр үр дүнтэй вэ?
-Манайд ирснээсээ хойш нэлээд гайгүй болсон. Нимгэн түлэгдсэн хэсэг нь эдгэрсэн. Гүн хэсгийнх нь аргалт, өвдөлт нь багасаад сорвижиж байна.

0 Сэтгэгдэл
УИХ-ын гишүүн Сайханбилэг, Ганхүяг нарын БЗД-ийн сургуулиудад хэрэгжүүлсэн төсөл дөө. Хямдхан шахааны бизнес. Тэр 2 нөхөр хариуцлага хүлээх хэрэгтэй
Хамгийн их уншсан