Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оддын цахим шууданд халдсан хакерыг 10 жилээр яллав

Скарлет Иоханссон, Кристина Агилера, Мила Кунис  зэрэг оддын цахим шууданг хакердсан Кристофер Чэни хэмээх эрд Лос-Анжелосын шүүх 10 жилийн хорих ял оноожээ. Гэмт хэрэгтэн нийтдээ 50 гаруй алдартны хувийн мэдээлэл, цахим шууданд халдсанаас хамгийн ноцтой нь жүжигчин Скарлет Иоханссонд тохиолдсон юм. Түүний нөхөртөө зориулан авахуулсан нүцгэн зураг бүхий и-мэйлийг олоод, интернэтэд дэлгэж орхисон нь бөөн шуугиан дэгдээдсэн билээ. Хакер эр шүүх хурлын үеэр “Уучлаарай гэхээс өөр үг хэлж чадахгүй нь. Уг нь надад бүх насаар компьютер хэрэглэхийг хориглох шийтгэл оноож болох л байсан ” хэмээн мэдэгджээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан