Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮГИЙН АМИНД ХҮРЭХ ШАХСАН КОМПЬЮТЕРИЙН БАЛАГИЙГ ХЭН ҮҮРЭХ ВЭ

Хүүхэд бүрийг компьютержүүлэх хөтөлбөр хэрэгжээд хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 10 мянга гаруй сурагчид компьютертэй болжээ. Хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулах зорилготой уг аян эхэлсэн цагаасаа л хэл ам дагуулж, удаашралтай байна хэмээн иргэд шүүмжилж байсан.
Гэтэл хэрэгжилтийг дүгнэх болчихсон аяныг тойрсон бас нэгэн асуудал өнгөрсөн баасан гарагт гарчээ. Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн тав, наймдугаар ангийн сурагчдад тараасан компьютерийн нэг нь дэлбэрч, тавдугаар ангийн сурагч М хүнд бэртээд байна. Зүүн нүд нь юм харахгүй, цээжин бие нь түлэгдсэн аж. Түүнийг эмч нар гуравдугаар зэргийн түлэгдэлтэй гэж оношилжээ.
Төслөөр олгогдсон эдгээр компьютерийн хайрцаг дээр үйлдвэрлэсэн он сар, хаана үйлдвэрлэсэн гэх зэрэг наад захын мэдээлэл байдаггүй. Тэр ч бүү хэл хэрэглэх заавар ч байхгүй талаар төсөлд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эх ярьж байна. Харин БШУЯ гэсэн бичиг л байдаг аж.
Тиймээс дээрхи хэргийн хариуцлагыг хэн хүлээх ёстойг хамгийн түрүүнд БШУЯ-наас тодруулахад, “Бидэнд хамаагүй. Түрүүчийн Засгийн үед хэрэгжсэн хөтөлбөр” гээд халгаасангүй. Харин гэмтсэн хүүхдийн тухайд “Манайд мэдээлэл нь ирсэн. Санаачлаад байсан хүмүүсээс нь тодруул” гэлээ.
Ингээд ямартаа ч сургуулийн захиралтай нь холбогдох гэтэл түүний утас “мессэж рүминг” үйлчилгээг идэвхижүүлжээ. Сургуулийнх нь утас руу залгасаар холбогдтол урдаас “Сургууль дээр гарсан хэрэг биш шүү. Телевизээр буруу мэдээлэл цацаад байх юм” гээд дунд анги хариуцсан сургалтын менежерийн дугаар өглөө.
Нэрээ хэлэхийг хүсээгүй 9924... утастай сургалтын менежерээс дараахь хариултыг авлаа.
-Танай сургуулийн сурагчийн компьютер дэлбэрсэн талаар мэдээлэл гараад байна?
-Дэлбэрсэн нь үнэн. Гэхдээ мэдээлэл өгөхгүй. Энэ асуудлын цаана хүүхэд байна гэдгийг хамгийн гол нь та нар бодох хэрэгтэй шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн гэхээрээ л сонссон бүхнээ цацах албатай юм уу.
-Уучлаарай эгч ээ, үнэн бодит мэдээллийг хүргэх гэж л таньтай холбогдож байна л даа?
-Саяхан телевизээр сургууль дээр болсон юм шиг яриад байна. Тэр хүүхэд гэр рүүгээ компьютерээ авч яваад тийм юм болсон. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараагүй байна. Хүүхдийн эцэг, эх ч  гэсэн маш эмзэг хүлээж авсан. Өөр ярих юм байхгүй.
-Хүүгийн нүдийг Солонгост эмчлүүлэхээс өөр аргагүй гэсэн мэдээлэл байна л даа. Энэ талаар?
-Одоохондоо эмнэлэгт, эмчийн хяналтанд байгаа. Яг нарийн онош гараагүй байна.
Ийм хариулт өгөөд утсаа тасаллаа. Хүүгийн амь насанд хүрэх шахсан дуулиант компьютерийг ямар газар үйлдвэрлэсэн нь тодорхой болсонгүй. Хүүхэд бүрийг компьютержуулах төслийг одоогийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дарга байхдаа санаачлан эхлүүлсэн билээ. Тухайн үедээ хүмүүс уг төсөлд ам сайтай байсан.
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэддээ байтугай их дээд сургуулийн оюутан хүүхэддээ компьютер авч өгөх чадалтай айл цөөн учраас 98 ам.долларын үнэтэй компьютерийг баяртай хүлээн авсан нь тодорхой. Гэхдээ хүүгийн аминд хүрэх шахсан компьютерийн балагийг хэн үүрэх вэ...

Б.Цэдэвсүрэн



0 Сэтгэгдэл
шунахай МАРТ захиралын халтуурны ажил хүүхдийн нүд сохоллодоо
Elgen campanias abilga absan
Saihanbilegiin shahaanii yum tiim yum baij taarna. Buruu zamaar irj irsen yum bolohoor balg daguul baigaa ni ter
ene bvgd zahiral marta abgain hj bga zvilee marta g ajlaas ni xalaa zailuul
Ene surguuliin zahiral ugaasa ul buteh etgeed shuu dee. Surguuliinhaa hashaand barilga bariulaad baidag avgai hogiin hymdhan shahaaniicomputer oruulj irj huuhdiin ami nas eruul mendeer togloj bna Ene avgaid hariutslaga uuruuleh heregtei
ene 84-hon chine ugaasa l sonin humuus shde ter zahiral Mart ni mongonii tuluu hun alahas butsahaargui gar l daa ugaasa. ter utsaar yarisan ni dund angiin meneger lhagvatseren geed aash muutai awgai ter l bizde
Imar yumaaa
muuhai yumaa. tsaana ni huuhed l hohirch bn sh dee. surguuli deer bish gertee bolson ni yamar hamaa bnaa. 84 zarim talaaraa hariutslaga huleeh yostoi.
Notebook delbereed bhdaa yahavdee sonin hogiin yum bolj bh yumaa
Хамгийн их уншсан