Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ОНЦ СУРЛАГАТНАА ТООЛЖ ЧАДДАГГҮЙ

Энэ удаа нөгөө хэл ам таталсан “Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” буюу оюутны 70 мянган төгрөг гэгчийн талаар хөндөх гэж байна.  
Өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар оюутнуудад сар бүр тэтгэлэг өгөх, мөн онц сайн сурч буй  хүүхдүүдэд “Урамшууллын тэтгэлэг”-ийг давхар олгох болсон юм. Оюутнуудын сурлагын амжилтыг дээшлүүлэх зорилготой урамшууллын нэмэлт мөнгийг 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй оюутнуудад үндсэн 70 мянган төгрөгт нь нэмж 50 мянган төгрөг, улсад нэн хэрэгтэй байгаа мэргэжлээр сурч буйд 70 мянган төгрөгийг нэмж олгохоор хуульчилсан. Үүнийгээ энэ хи­чээ­лийн жи­лээс эхлэн хэ­­­рэгжүүлнэ хэ­­­мээсэн. Ийм баяртай мэ­дээ сонссон оюутнууд маань ёстой л “хөл нь газар хүрэхгүй шахуу” хөөрцөглөж яв­­­­­­­­­­­­­­­сан цаг саяхан. Эдгээр тэтгэлгийг эхний улирлаас өгөхөөр тэтгэлгийн мөнгийг хоёр сараар нь нийлүүлж олгохоор болсон ч онц сурлагатнуудын нэмэгдэл таг чиг байна. Гэтэл энэ талаар хариулт өгөх, мэдэх ёстой хүмүүс нь элдэв янзын шалтаг тоочин асуудлыг өөрсдөөсөө түлхэцгээж байна. Сүүлдээ бүр сараар нь өгөхөө болиод, улирал тутам олгох сураг дуулдсан ч тэр нь үгүй болох  янзтай.
Юу болсон юм бүү мэд оюутнуудын дансанд нь ес болон аравдугаар сард тус бүр 70 мянган төгрөг л орсон. “Нэмэгдэл нь яасан юм бол” хэмээн сургуульдаа хандсан оюутнуудын өөдөөс сургалтын албаныхан “Цаанаасаа мөнгө  орохгүй байна. Наадахаа мэд­дэг газраас нь очиж асуу. Бид ямар тэр мөнгийг чинь ав­чихаад өгөхгүй байгаа биш” гэх зэргээр аашилж, зандран өөрс­дөөсөө асуудлыг түлхэж суу­на. Бүр зарим нь толгой, тү­рүүгүй загнаад гаргах нь бий.
Гэвч хэргийн учиг хаа­наа ингээд зангирчихав аа хэмээн лавлаад байвал ма­най их дээд сургуулиудын бүрт­гэлжүүлэлт, оюутан бү­рийн талаархи нарийн мэ­дээллийн сангүй гэх зэрэг зах замбараагүй байдлаас  хамаг хэрэг үүдээд буй аж. Оюутанд төрөөс тэтгэлэг өгөх сураг дуулсан зарим их, дээд сургуулийн захиргаанаас “чоно борооноор” гэгчийн үлгэрээр өнгөрсөн зун сургалтын төлбөрөө “хайр, найргүй” нэмчих дөхсөн. Тэрийг нь засаг арай л гэж “хазаарлаж” авсан. Тайлбарлах сайхан хариулт бол оюутнууд маань энэ жилээс цалинтай болсон үүнийгээ сургалтын төлбөртөө шилжүүлээд байх боломжтой. Энэ нь хаа хаанаа асуудал үүсгэхгүй туйлын зөв арга гэх мэтээр шалтаг болгож байсан.
БШУЯ-ны Сургалтын төрийн сан хариуцсан мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Сургуулиуд болон оюутнууд өөрсдөө өнгөрсөн хоёр сарын мөнгөө л авмаар байна гэсэн хүсэлт бидэнд ирүүлсэн. Тэ­гээд тэр хүсэлтийнх нь дагуу өгсөн. Харин урамшууллын нэмэгдлийг нь өгөх гэтэл сургуулиудын захиргаанаас нийт оюутнуудынхаа тоо ба­римт, голч дүнгийн судал­гаагаа бүрэн өгөөгүй учраас саад үүссэн” гэсэн тайлбар хэлж сууна. Естой “Илбэт цурхайн ту­шаалаар Эмелья миний хүслээр” гэгчээр л Сургалтын төрийн сан сургуулиудын хүслийг ямар ч байсан биелүүлж. Нэгэнт сургуулиуд нь тооцоо судалгаагаа хийж өгөхгүй байхад Сургалтын төрийн сан тэр сургууль тэдэн онц сурлагатантай гээд таагаад өгөх аргагүй.
Тэгэхээр их дээд сур­гуулиудын “яст мэлхий шиг хур­дыг л” ярих ёстой мэт. Ун­шигчид маань ч гэсэн үүнтэй санал нийлж байгаа байх. Манайдаа л юм, юмаараа тэргүүлэгч хэмээн цээжээ дэлдэж суудаг МУИС-ийг энэ удаа жишээ болгож үзье. Тус сургууль хам­гийн олон суралцагчтай. 11 харь­яа сургуульд нийтдээ 21 мян­га гаруй оюутан сурч бай­гаа. Тэдгээрийг тус бүрт нь  мэргэжил, мэргэжлийн да­гуу хариуцаж байдаг сургал­т­ын алба, туслах ажилтан гэж хүмүүс бий. Нэг ангиас хэч­нээн оюутан онц сурах бол. Та юу гэж бодож байна. Энэ талаархи төсөөлөл нэг л буух­гүй байна уу. Арга ч үгүй биз дээ. Сургуулиудынх нь сургалтын албаныхан тэднийг тоолоход даруй гурван сарын хугацаа зарцуулаад байна шүү дээ. Цаашид хэдий болтол хэдхэн оюутнаа үргэлжлүүлэн тоо­лох нь ч тодорхойгүй. Үүнээс дүгнэлт хийхэд Мон­гол Улсын Ерөнхийлөгч санаачлаад эхлүүлсэн төрийн ажлыг яг хаана, хэн саатуулаад байгаа нь тодорхой болж буй мэт санагдана.

Г.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Судалгаа, тооцоогүй байнаа гэдэг чинь мөнгө идэх бас нэг арга, боломж
Хамгийн их уншсан