Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жерар Депардье Францын иргэншлээс татгалзлаа


Францад татвар хэт өндөр байгаагаас болж Францын иргэншлээс татгалзаж байна гэж нэрт жүжигчин Жерар Депадье өргөдөл бичин Белгийн иргэншил хүсчээ. Эрх баригчдын бодлогыг тэвчиж чадаагүй түүний энэ шийдвэрийг олон хүн дэмжиж байгаа юм байна. Интернетэд “Депардье шиг олон хүн цаашид Францын иргэн байхыг хүсэхгүй дээ” хэмээн бичиж байна. 45 жилийн турш улсдаа хамгийн өндөр татвар төлсөөр ирсэн Депардье нийт 145 сая евро төлсөн байна. “Үүнийхээ төлөө би магтуулах гээгүй, гэхдээ үүнийг минь хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Би төрийн өмнө хүлээсэн үүргээ хэзээ ч хөсөрдүүлж байгаагүй. Гэхдээ би орхиж байгаа эх орноо буруутгах гээгүй” гэж Депардье хэлсэн байна. Харин Францын хөдөлмөрийн сайд Мишель Сапен “Түүнийг би Францын паспортаа хадгалж байхыг зөвлөх байна. Түүний бүх хөрөнгө, ялангуяа алдарт усан үзмийн тариалан нь энд байгаа шүү дээ” гэжээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нэг сая еврогоос дээш орлогод 75 хувийн татвар ногдуулсан нь олон хүн Францыг орхиход хүргэж байгаа юм. Үүний өмнө бас нэг нэрт жүжигчин Кристиан Клавье Их Британид очсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан