Каунтри дууны од Тэйлор Свифт 23 насны төрсөн өдрөө жинхэнэ англи маягаар тэмдэглэж байна. Түүний шинэхэн найз залуу “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлис америк охин Тэйлор Свифтийг төрөлх англи нутагтаа авчран, хамгийн сайхан газруудаа үзүүлж, төрсөн өдрийг нь хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэж өгчээ. Хос хоёр Чешайр дахь “George and Dragon” буудалд байрлаж, тэр хавийн хамгийн сайхан газруудаар зугаалж, өдрийг өнгөрүүлжээ. Харри Сталис од найз бүсгүйдээ 1000 фунтийн үнэ бүхий зүйл бэлэглэсний дотор үнэртэн 400 фунтийн үнэтэй Жимми Чүгийн цүнх, эртний хийцийн ээмэг гээд олон чамин зүйлс багтжээ. Тэрээр бас найз бүсгүйнхээ насны тоогоор 23 ширхэг бялууг нутгийнхаа хамгийн сайн нарийн боовны газраар яаралтай хэмээн захиалан хийлгүүлжээ.
Тэдний байрласан зочид буудал