Нью-Йорк дахь Мадам Тюссогийн музей саяхан нэгэн шинэ үзмэрээр баяжсан нь Холливудын од Женнифер Анистоны баримал байлаа. Энэхүү лааны тосон баримал 43 настай жүжигчин бүсгүйн үсний засалт, хувцаслалт гээд бүхий л зүйлийг яг хуулбарласны дээр саяхан сүй тавихдаа найз залуугаасаа бэлгэнд авсан найман каратын алмаазан шигтгээтэй бөгжийг нь хүртэл дуурайлган ижилхэн загварын бөгж зүүлгэжээ. “Найзууд” цуврал киногоор алдаршсан жүжигчин Женнифер Анистон өнгөрсөн наймдугаар сард найз залуу Жастиныхаа 41 насны төрсөн өдрөөр сүй тавьсан юм. Тэднийг удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа гэсэн яриа Холливудаар тараад байгаа аж.
Нью-Йорк дахь Мадам Тюссогийн музейд Женнифер Анистоны экс нөхөр Брэд Питт, түүний удахгүй гэрлэх гэж буй Анжелина Жоли болон Женнифер Лопез, Роберт Паттинсон, Леонардо ди Каприо зэрэг оддын хөрөг баримал байдаг юм.