Ээж болоод удаагүй жүжигчин Дрью Бэрримор бяцхан Олив охиноо шүтэн бишрэгчдэдээ танилцууллаа. 37 насандаа ээж болсон Дрью “People” сэтгүүлийн шинэ дугаарт охиныхоо зургийг нийтлүүлсэн байна. Тэрээр мөн гэр бүлийн амьдрал, хүүхдийнхээ тухай ярилцлага ч өгчээ. Дрью ярихдаа “Хүүхдээ төрүүлсний дараа эхний хоёр долоо хоногтоо би идэж ууж, унтаж ч чадаагүй. энэ бяцхан амьтныг яаж амьдруулж, асарч авч явах вэ гэдэг бодолд дарагдаад маш их сандарч, тэвдсэн” гэжээ.
Тэрээр охиндоо өгсөн нэрний тухай “Охиныг маань гурван сартай байхад эмч нар үзээд одоо хүүхэд чинь яг л чидун жимс шиг жижигхэн байна” гэж хэлэхэд нь нөхөр бид хоёр эргэлзэлгүйгээр охиндоо Олив гэдэг нэр өгье гэж шийдсэн хэмээн ярьжээ.