Холливудын одод тохиромжгүй хувцас эсвэл хэтэрхий этгээд стилиэсээ болоод хэвлэлүүдийн нүүрийг чимэх нь бий. Тэгвэл жүжигчин Энне Хатавейд түүнээс ч долоон дор зүйл тохиолдоод байна.
“Les Miserable” хэмээх шинэ киноныхоо Нью-Йорк дахь нээлтэд оролцохоор ирэхдээ жүжигчин бүсгүй Том Фордын нэлээд этгээд загвартай даашинз, туфлиэр гоёж ирсэн юм. Гэхдээ тэрээр гадуур хувцсандаа хэтэрхий анхаараад дотуур хувцсаа мартсан бололтой. Машинаас буух гээд бариу даашинзныхаа хормойг дээшлүүлэх үед дотуур хувцасгүй байгаа нь бүхний өмнө ил харагджээ. Мэдээж киноныхоо нээлтэд ирж байгаа Холливудын жүжигчний зургийг авах гэсэн гэрэл зурагчид машины хаалганы өмнө аппаратаа зэхээд зогсч байсан учраас энэ “ховор агшинг” алдалгүй авчээ.
Энне Хатавей энэ тухай хэвлэлд зургууд нь нийтлэгдсэн хойно олж мэдсэн бөгөөд сэтгэл санаанд нь хүнд цохилт болсон хэмээн ярьсан байна. Ийм азгүй явдал өмнө Бритни Спирс, Линдсей Лохан, Парис Хилтон зэрэг оддод тохиолдож байсан юм.