Виктория Секретийн хамгийн алдартай сахиусан тэнгэрүүдийн нэг Алессандра Амбросио хоёр хүүхдийн ээж. Бага хүү нь одоо ердөө долоон сартай бол том охин нь дөрвөн настай, одоо цэцэрлэгт явдаг. Тэрээр шинэ долоо хоногийн эхний өдрийг охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхэлжээ.
Харин охин нь бусад хүүхдүүдийн нэгэн адил даваа гаригийн өглөөд тийм ч дуртай биш бололтой. Сургууль руугаа явахгүй гэж унжийж, тэрүүхэн тэндээ уурлаж, ээжийнхээ анхаарлыг татах гэж хэрэндээ хичээсэн боловч бүтсэнгүй.
Завгүй ээж нь охиноо хурдхан цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд яарч, түүний өхөөрдөм үйл хөдлөлийг ч анзаарах сөхөөгүй явааг паппарацын зургууд харуулна.
Алессандра бол дэлхийн хамгийн өндөр орлоготой моделиудын жагсаалтад эхнээсээ зургаад бичигддэг. Форбесын жагсаалтад дурдсанаар тэрээр энэ онд 6,6 сая ам.долларын орлого олжээ.