УИХ дахь МАН-ын гишүүд цаана чинь үнэхээр туничихсан явж байна. Тэд өчигдөр бүлгийнхээ хурлаар УИХ-ын шинэ жилд оролцохгүй шүү гэж тохиролцсон бололтой. Гэсэн ч үүнийгээ тэд мэдээллээгүй. Харин албан бус бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт твиттер хуудсандаа “МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын шинэ жилд оролцохгүй” гэж хариуцлагатайгаар мэдэгджээ. Эрхэм гишүүн ингэж хэлж байхыг бодоход МАН-ын гишүүд олонхийн бүлэгтээ үнэхээр их гомдож байгаа бололтой. Мөн эвслийн гишүүдэд ч тунирхаж байгаа нь дамжиггүй. Учир нь, “Гарал угсаа нэгтэй байж биднийгээ гэсэнгүй” хэмээн гомдоллож байгаа байлгүй. Уг нь, ч МАН-ын хорин хэдэн гишүүн шинэ жилд оролцохгүй бол төсвийн мөнгийг овоо хэмнэнэ гэсэн үг шүү.
Яана даа, УИХ-ын шинэ жилээр нэг л нам дутуу гэдэг дуу эгшиглэж УИХ-ын гишүүд олонхийн бүлгийн гишүүд ангийнхныгаа хүлээсээр байгаад он солигдов вий дээ.