Францын
алдарт жүжигчин Жерар Депардье Бельгийн Эно мужийн Нешен тосгонд амьдарч
байгаа гэж бүртгүүлжээ. Нэрт жүжигчинд нутаг орны байгаль, нутгийн
хүмүүс их таалагдаж байгаа гэнэ. Нешен тосгон нь Бельгийн Турнэ хотоос
холгүй, Францын Рубэ хотоос ердөө нэг км зайд байдаг, “Францын баячуудын
тосгон” гэж нэрд гарсан газар юм байна. Энд Францын худалдааны “Ашан”
группийг хянаж байдаг Мюльегийн гэр бүлийн хэд хэдэн хүн амьдардаг гэнэ.
Депардье харин сарын өмнөөс энд ирж суурьшсан ч хэвлэлийнхэн
анзаараагүй өнөө хүрчээ.
Зарим цуу яриагаар бол өнөөгийн эрх барьж
буй социалистуудын Засгийн газар баячуудын хөрөнгөнд татвар оногдуулж
магадгүй байгаагаас татвараас зугтаах гэж хөдөө гарсан гэж байгаа юм.
Гэвч үүнийг жүжигчний ойрын хүмүүс няцааж байгаа юм.