Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаарын бөмбөлгөөр нисэгч Валентин Ефремов Монголд иржээ

Оросын нэрт аялагч, агаарын бөмбөлгөөр нисэгч Валентин Ефремов Монголд ирэхээр Буриадаас агаарын бөмбөлгөөрөө гарч байгаа тухай бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл нэр аялагч маань агаарын бөмбөлөгөөрөө Монголд иржээ. Тэрээр яг одоо Сүхбаатарын талбай дээр агаарын бөмбөлгөөрөө үзүүлэх тоглолт хийхээр зэхэж байна. Түүний энэ тоглолтыг үзэж сонирхсон азтай үзэгчдээс түүний агаарын бөмбөлөгт сууж, нийслэл хотоо дээрээс нь тольдох алтан боломж олдох гэнэ.
Нэрт аялагч, агаарын бөмбөлгөөр нисэгч Валентин Ефремовын аяллын анд нь инженер техникч Юрий Турин, нисэгч судлаач Владимир Суродин нар аж.
Дашрамд дурьдахад, Валентин Ефремов 2007 онд Владимир Исайчевын хамт “Гэгээн орос” агаарын бөмбөлгөөр Байгаль нуурын нэг эргээс нөгөө эрэг хүртэл зургаан цагт 100 км зам туулж Гиннесийн номын дээд амжилтад бүртгүүлж байсан юм.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан