Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Меган Фокс дахин олны өмнө нүцгэлэхгүй

Холливудын од Меган Фокс амаржаад удаагүй байгаа билээ. Хоёрхон сартай хүү Ноагийнхаа тухай "Sun" сонинд өгсөн ярилцлагадаа "Хүүдээ өдөр ирэх тусам хайртай болоод байгаа учир гэртээ л байгаад байхыг хүсдэг болсон" хэмээн яриад хүүгийнхээ ирээдүйн тухай ч бодож эхэлсэн гэдгээ хэлжээ. Тэрээр хүүгийнхээ ирээдүйг бодоод одоо олны өмнө нүцгэлэхгүй, тийм дүрд тоглохгүй хэмээн ам гарчээ. "Хүүг минь сургуульд орох үед найзууд нь миний нүцгэн зургийг харуулвал яана гэж айх болсон" хэмээн Меган Фокс "Sun" сонинд ярьжээ.
Одоогоор хүүхдэдээ асрагч аваагүй, бүхнийг өөрөө зохицуулж буй залуу ээж хүүхдээ асрах гээд ядарч байна хэмээн үнэнээ хүлээгээд хааяа ч гэсэн нойртой хонож байхын тулд долоо хоногийн хоёр шөнө хүүхдээ харах хүн хөлслөхөөр болсон гэнэ. Тэгэхгүй бол нөхөр бид хоёрын хэн нэг нь  галзуурч ч магадгүй хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ. 



0 Сэтгэгдэл
saihan huuhen
KKK
untah ymsan
Хамгийн их уншсан