Жирэмсний хордлогын улмаас өнгөрсөн даваа гаригт эмнэлэгт хүргэгдсэн Кэмбрижийн гүнгийн авхай Кэтерин өчигдөр эмнэлгээс гарчээ. Хатан хааны бэрийг VII Эдвард хааны эмнэлэгт эмчилж сувилж байсан юм. Гүн Уильямын гэргий Кэтерин одоо найман долоо хоногтой бие давхар юм. Тэрээр жирэмсний хурц хордлоготой учир ойрын үед оролцохоор төлөвлөсөн бүх үйл явдлаа цуцалж, гэртээ амрахаар болсон байна. Гүнгийн гэр бүлийнхэн одоогоор Кенсингтоны ордны Ноттингам Коттэйж дэх гэртээ амьдарч байгаа аж.
Бэр нь бие давхар болсон баярт мэдээг хунтайж Чарльз сая л нэг сэтгүүлчидтэй хуваалцжээ. Тэрээр өвөө болох гэж байгаадаа маш их баяртай байгаагаа хэлээд бэрийнх нь бие сайжирсан нь ч сайхан хэрэг боллоо хэмээн мэдэгджээ.