Айшвария Рай бол яах аргагүй Болливудын хамгийн алдартай эмэгтэй жүжигчин. Тийм ч учраас түүний хийсэн үйлдэл бүрийг Энэтхэгийн үзэгчид шүүн цэгнэж байдаг юм. Тэрээр саяхан Аль-Жазира телевизэд өгсөн ярилцлагадаа ч энэ тухай дурссан байна. Одоо 39 настай жүжигчин 2006 онд “Dhoom 2” кинонд тоглохдоо анх удаа үнсэлцдэг хэсэгт тоглож үзжээ. Энэ нь жүжигчин бүсгүйд мэдээж маш таагүй байсан боловч хийх ёстой ажил нь учраас хэдхэн секундын сценийг багагүй сандарч тэвдэж байж гүйцэтгэж. Гэтэл энэ үнсэлцдэг хэсэг Айшвариягаас гадна түүний шүтэн бишрэгчдэд таалагдаагүйгээр барахгүй, бүр сүрдүүлсэн захидлууд хүртэл хүлээн авч байжээ. Тэр зүгээр нэг хувь хүний сүрдүүлсэн захидал ч бус хулийн дагуу илгээсэн сануулга маягийн зүйлс байсан гэнэ. “Та бол манай охидын хувьд үлгэр дуурайл болсон үндэснийхээ дүр төрхийг илтгэдэг хүн. Гэтэл таны гаргасан эл үйлдлээс охид ямар үлгэр жишээ авах вэ. Та яагаад ийм зүйл хийв” хэмээн яг л Айшвария бодитойгоор үнсэлцсэн мэт хатуу ширүүнээр шүүмжилсэн байсан гэнэ. Энэмэтчилэн үзэгчдийн дургүйцэл, бас дээр нь Энэтхэг хүмүүжил нь нөлөөлөөд Айшвария Рай гадаадын ялангуяа барууны кино ертөнцөд нэр хүндээ ахиулах олон сайхан боломж, киноны саналаас татгалзсаар өдий хүрсэн гэдгээ Аль Жазирад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Дэлхийн мисс болсныхоо дараахан 1990-ээд онд дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор ордог байсан Айшвария Рай Энэтхэгийн алдартай жүжигчин Баччаны гэр бүлд бэр болон орж, жилийн өмнө амаржсан юм.