Манай дэлхийн хамгийн жижгхэн эмэгтэй бол Энэтхэгийн иргэн Жиоти Амге. Тэр яг нэг жилийн өмнө 18 нас хүрэхдээ 62,8 см өндөр байснаараа алдарт дээд амжилтын Гиннесийн номд орсон.
1. 2011 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр түүнд Гиннесийн дээд амжилтын номд орсон гэрчилгээ гардуулах үеэр шинжээч Роб Моллой, эмч Сужата нар өндрийг нь хэмжиж байна.
2. Түүний өсөхгүй байгаагийн гол шалтгаан нь араг ясны тогтолцооны өвчин, Харамсалтай нь энэ өвчнийг өнөөдөр эмчилж чадахгүй.
3. Энэ өвчин 50-100 мянган хүнд нэг тохиодог тун ховор өвчин.
4. 2009 онд Жиоти манай гаригийн хамгийн жижиг хүүхэд нэрээр Гиннесийн номд орж байсан. Тэгэхэд ердөө 61,9 см өндөр байсан бол түүнээс хойш ердөө л 0,85 см өссөн байна.
5. Тэр ердөө л хоёр настай хүүхэдтэй л ижил
6. Жиоти Амге хүн төрөлхтний түүхэнд хамгийн жижигхэн эмэгтэйчүүдээс хоёрт орж байгаа юм. 1876-1895 онд амьдарч байсан Полина Мастерс гэдэг эмэгтэй ердөө 61 см өндөр байжээ.