Британийн кино од Рэчел Уэсц, Даниель Дэй Левайс нар энэ жилийн Оскарын гол шагналыг авна хэмээн Английн хэвлэлүүд бичих болов. Тэд Оскарын өмнөх томоохон шалгуурт тооцогддог Нью-Йоркийн кино шүүмжлэгчдийн шагналыг хүртсэн нь ийнхүү бичих шалтгаан болоод байна.
Лондонд төрсөн, одоо нөхөр Даниель Крэйгтэйгээ Нью-Йоркт амьдарч буй Рэчел Уэсцийн хувьд энэ онд “Гүн хөх тэнгис” хэмээх кинонд тоглосон нь түүний жүжигчний карьерын онцлог нэгэн бүтээл, маш сайн бүтээсэн дүр гэж мэргэжилтнүүд үнэлж буй. Түүний дүр ийнхүү мэргэжлийн түвшинд өндөр үнэлэгдэж буй бол нөхөр Даниель Крэйгийнх нь тоглосон “Skyfall” энэ онд сүр дуулиантайгаар нээлтээ цуутай кинонуудын нэг болоод байгаа билээ. Тэгэхээр Жеймс Бондын жинхэнэ бүсгүй Оскарын эзэн болох эсэхийг ирэх онд харах л үлдлээ.
Харин Даниель Дэй Левайсын хувьд Стивен Спилбергийн бүтээсэн “Линкольн” кинонд тоглосон юм.