Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн тэргүүнүүдийн тэргүүн авто машин

АНУ-ын Ерөнхийлөгч агсаны дүү, АНУ-ын Ерөнхий прокурор байсан Роберт Кеннеди нь “Аливаа нэг улсын сүр хүчийг пуужин, Олимпийн алтан медалийн тоо, Ерөнхийлөгчийн лимузин гурваар тодорхойлдог юм” гэж хэлж байсан удаатай. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч энэ бичигдээгүй хууль үйлчилсэн хэвээр.


1.Ангела Меркелийн “Audi A8”

Үнэ: Олноор үйлдвэрлэгддэг хувилбар нь 160 500 еврогоос дээш. Хуягласан хувилбар хуягийн даацаас хамаараад илүү үнэтэй болно.
Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйн “Audi A8L” нь зорчигчийг бүх төрлийн галт зэвсгийн сум, гранатны дэлбэрэлтээс хамгаалж чадна. 450 морины хүчтэй 6 литрийн хөдөлгүүртэй болохоор элдэв юм болвол гүйцэгдэнэ гэж л байхгүй. Дотоод тохижилтын хувьд ийм ангиллын машинуудад байдагтай адилаар хөдөлгөөнт офис ба хөрөгөгч бүхий мини бараар тоноглогдсон.


2. Франсуа Олландын “Citroen DS5”

Үнэ: Олноор үйлдвэрлэгддэг хувилбар 40 200 евро.
Николя Саркози “Renault” үйлдвэрийн машин унадаг байсан бол Франсуа Олланд “Citroen DS5” сонгон авчээ. Энэ машинд гибрид хөдөлгүүртэй. Ийм загвар сонгон авснаараа шинэ Ерөнхийлөгч өөрийгөө байгаль орчныг хамгаалахад анхаарал тавьдаг гэдгээ үгээр төдийгүй өөрийн жишээгээр харуулсан юм. Үүний дээр жолооч нарынхаа тоог хоёр хүртэл цөөлөөд, замын хөдөлгөөний дүрэм баритмлаж байх, улаан гэрэл асвал зогсож байхыг тушажээ.


3. Жорджо Наполитаногийн “Lancia Thema”

Үнэ: Олноор үйлдвэрлэгддэг хувилбар нь 40 200 евро.
Италийн машин үйлдвэрлэл борлуулалт унаж, иргэд нь дугуй унахыг илүүд үзэх болсон гээд нэлээд хүндхэн байдалд байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч Жоржо Наполитано нь дугуй унах гэж яарсангүй “Lancia Thema” сонгон авчээ. Ер нь Италийн Ерөнхийлөгч нар олон жилийн туршид “Lancia” маркийн сонгож байгаа бөгөөд энэ Ерөнхийлөгч тангараг өргөх ёслол дээрээ “Lancia Flaminia” хөлөглөн ирж байсан юм.


4. Дилма Руссеффийн “Rolls-Royce Silver Wraith”

Үнэ: Хуучны, музейд тавьсан ч болох машин тул худалдан авах хүний ам л мэдэх хэрэг.
Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф албаны хоёр машинтай аж. Албан ёсоны том арга хэмжээний үеэр дээвэр нь онгойдог 1952 онд үйлдвэрлсэн “Rolls-Royce Silver Wraith” ундаг. Харин жирийн үед хуягласан “Ford Fusion Hybrid” хөлөглөнө. Энэ загварыг үйлдвэрлэгч нь гэр бүлийн машин гэж зардаг ч Ерөнхийлөгчид бол дэндүү хямд $27 995 үнэтэй. Гэвч Бразилийн Ерөнхийлөгч нь хүн амынх нь дийлэнх болох бэл бэнчин муутай сонгогчдынхоо дургүйцлийг төрүүлэхгүйн тулд хэргээр ийм хямд машин сонгосон юм байна.
 

5.Дэвид Кэмеронын “Jaguar XJ Sentinel”

Үнэ: Элдэв хуяггүй үндсэн хувилбар нь 110 000 ам.доллар. Хуяглавал дээшээ...
Их Британий Ерөнхий сайд нар нэлээд хэдэн арван жилийн турш албандаа “Jaguar” загварын маш хөлөглөж байгаа. Энэ удаагийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Jaguar XJ Sentinel” унадаг. Олноор үйлдвэрлэдэг хувилбараас бараг ялгаагүй ч нүдэнд үл харагдах маш сайн хуягтай гэдгээрээ онцлог.


6. Си Жинпиний “FAW Hong Qi HQE”

Үнэ: Ойролцоогоор 600 000-1 200 000 ам.доллар.
Өөрийн үйлдвэрийн машины борлуулалтын нэмэгдүүлэхийн тулд Хятадын засгийн газар 2012 оны хоёрдугаар сараас эхлэн орон нутгийн эрх мэдэлтнүүдийг 28 500 ам.доллараас илүү үнэтэй гадаадын машин унахыг хориглосон. Ху Жинтао, түүнийг орыг авсан Си Жинпин нар нь өөрийн орны үйлдвэрлэсэн “FAW Hong Qi HQE” унаж байна. Хуягласан лимузины дизайны уламжлалт хятад зураг, эд зүйлсээс сэдэвлэн хийжээ. Моторын хувьд 400 морины хүчтэй бензин мотортой.


7. Ромын Пап 14 дүгээр Бенедиктийн “Renault Kangoo Maxi Z.E”

Үнэ: Олноор үйлдвэрлэгддэг хувилбар нь 15 600 еврогийн үнэтэй.
Ромын Пап лам нарын хөлөглөдөг машиныг ямар загварынх байгаагаас үл хамаараад дэлхийн нийт “папамобиль” гэж нэрлэдэг. Энэ удаагийн папамобилиор Францын алдарт машин үйлдвэрлэгчээс бэлэглэсэн “Renault Kangoo Maxi Z.E” тодорчээ. 60 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүрээр явдаг, экологид ээлтэй цахилгаан машин нь нэг удаагийн цэнэглэлтээр 170 км зам туулж чадна. Пап лам нар гол төлөв нас дээр гарсан хүмүүс байдаг болохоор бууж суухад нь дөхөм болохын тулд урсаж гардаг гишгүүртэй.


8. Ешихико Нодагийн “Toyota Century”

Үнэ: Захиалгаар угсардаг болохоор тавигдсан шаардлагаас хамаараад үнэ нь янз бүр.
Машин үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохидог том гүрний удирдагч болохоор Ерөнхий сайд Ешихико Нода өөрийн улсад үйлдвэрлэсэн машин унадагт гайхах зүйлгүй. Тэрээр албаны хоёр машинтай. Нэг нь олон арван жилийн турш Японы удирдлага ба Эзэн хааны гэр бүлийн унаа болж байгаа “Toyota Century”. Энэ загварыг анх 1967 онд, “Тойота” компанийн үндэслэгч Сакичи Тойодагийн 100 жилийг ойг тохиолдуулан угсарч эхэлжээ. Бүх загваруудыг гараар угсардаг, дизайн нь 40 гаруй жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй. Дараагийн машин нь гибрид “Lexus LS 600h L” бөгөөд олноор үйлдвэрлэгддэг хувилбарын үнэ нь 153 600 евро. Энэ загварыг сонгосноор Японы ерөнхий ёсайд нь байгаль орчныг хамгаалахад анхаарал тавьдаг хүн гэдгээ харуулсан хэрэг.


9. Барак Обамагийн “Cadillac One”

Үнэ: 300 000 – 1 000 000 ам.доллар.
Америкийн ихэнх ерөнхийлөгчид өөрсдөд зориулж тусгайлан угсарсан лимузин хөлөглөж байсан түүхтэй. Барак Обама ч ялаагүй. Түүний хөл дүүжилдэг “Cadillac One”-ий техникийн олон үзүүлэлтийг нууцалсан байдаг. Ямар ч байсан бүх төрлийн сум, гранатаас зорчигчоо хамгаалж чадна, шаардлага гарвал утаан халхавч тавьдаг төхөөрөмжтэй, дотроо ерөнхийлөгчийг бүрэн дүүрэн ажиллагаа явуулахад шаардлагатай бүх зүйлс байдгаас гадна онц тохиолдолд хэрэглэж болох донорын цусны нөөцтэй гэнэ.


10.Владимир Путины “Mercedes Pullman”

Үнэ:1 000 000 ам.доллар.
Энэ оноос эхлэн Оросын бүх албан тушаалтнуудыг эх орныхоо үйлдвэрийн машин унадаг болгох саналын Путин гаргасан. Өөрөөр үлгэр жишээ болохын тулд одоо туршилтын шатанд явж байгаа шинэ “ЗИЛ” лимузин хөлөглөхөөр болсон. Шинэ машин бүрэн бэлэн болох хүртэл “Mercedes Pullman S600” унаж байгаа юм. Энэ машин нь зургаан метр урт, бүх төрлийн сум, гранатаас хамгааолдаг, гал унтраах ба хийн дайралтаас хамгаалах системтэй, дотоод тохижилтын хувьд дугуйтай офис.

0 Сэтгэгдэл
энгийн хэрэглээтэй байхад л болоо ш дээ манайд бол
elbegee maani morin tergee hulluhiimuu haashaan edniig duuraigaad, turiin alban haagch nar 28 myangaas deesh dollariin mashin unahgui gesen huulitai bol zuv sanagdaj bna.
bdd 1 r horoo chine tunel Orchlon surguuli 2 iin hoorond shu de tegheer hotiin tovd dulaanii stants barih ym b na l da SETGUULCHEE jaahan bodoj bicheech ee teneg SETGUULCH
Хамгийн их уншсан