Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хатагтай Тимберлэйк

Олон жил хайр сэтгэлийн холбоотой явсны эцэст гэрлэж, эхнэр нөхөр болоод удаагүй байгаа Жастин Тимберлэйк, Жессика Бил нарын гэр бүлийн амьдрал ямар байгаа талаар Эллений шоуд ярилцлага өгчээ. Жессика Бил хэлэхдээ "Бид хамтдаа олон жил байсан учраас амьдрал маань төдийлэн өөрчлөгдөөгүй. Гэхдээ нүдэнд үзэгдэхгүй нэг маш том өөрчлөлт бол Жастиныг миний нөхөр гэж бусдад танилцуулах. Миний нөхөр тэнд байна гэх зэргээр бусдад танилцуулах үед нэг л гайхалтай мэдрэмж төрдөг" хэмээн Элленд ярьжээ.

Түүний энэ сэтгэл хөдлөлийг урьдаас мэдсэн мэт шоуны хөтлөгч Эллен Де Женере  түүнд Хатагтай Тимберлэйк гэсэн бичигтэй зул сарын цамц бэлэглэхэд Жессика маш их баярлажээ. Мэдээж Эллен Жастинд ч бас зориулж Ноён Тимберлэйк гэсэн цамцыг эхнэрээр нь дамжуулан бэлэглэсэн байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан