“Baby” дуугаараа гарч ирсэн Жастин Биберийг өсвөр үеийнхний од гэдэг. Гэвч эр өсч, эсгий сунана гэгчээр 18 нас хүрсэн Жастин “baby” байхаа больсон гэдгийг найз охин Селена Гомезынхоо итгэлийг алдсан гэдэг шалтгаанаар салахдаа тулсан саяхны явдал харуулсан. “Том залуу” болж байгаа гэдгээ харуулж буй Жастин Бибер өчигдөр Нью-Йоркийн Мэдисон Скуэр Гарденд тоглолт хийх үеэрээ цамцаа тайлан цээж нүцгэн дуулж, шоуг үзэж байсан олон мянган охидыг баясгажээ.
Жимд байнга дасгал сургуулилт хийж, бодибилдингээр хичээллэж буй үр дүнгээ харуулах гэсэн үү, зүгээр л том залуу болсон гэдгээ мэдрүүлэх гэсэн үү ямартай ч түүний энэ үйлдэл Жастин Бибер өсвөр үеийнхнийг хуйлруулдаг бяцхан од байхаа больсныг харуулжээ.
2012 онд 55 сая ам.долларын орлого олсноор хамгийн өндөр ашиг орлого олсон эрэгтэй уран бүтээлчдийн 10 дугаарт жагссан Жастин энэ жилийн 365 хоногийн дийлэнхэд нь аялан тоглолттой байсан юм.
Жастин Биберийн Твиттертэй нийтэлсэн зураг