Рианна, Крис Браун хоёр эргээд нийлсэн гэдэгт одоо эргэлзэх хэрэггүй боллоо. Дуучин Рианна Твиттер хуудсандаа Крис Брауныг үнсэж буй зургаа нийтэлсэн нь одоо бүхнийг нуух хэрэггүй боллоо гэсэн мэт байв. Энэхүү зурагтайгаа хамт тэрээр "Хонгор минь алаад өглөө. Эндээс явмааргүй байна" гэж үүрийн 5 цагт Крис Брауны тоглолт дууссаны дараа бичжээ.Тэрээр өчигдөр Германы Франкфуртэд тоглолтоо хийсэн Крис Браунтай сүүлийн хэдэн өдөр хамт байгаа аж.
Рианна энэ постны өмнө Крис Браунтай хосоор нь авсан “Rolex” цагныхаа зургийг мөн Твиттерээр үзүүлсэн юм. Крис Браун “Rolex” цагны цуглуулгатай, энэ брэндийн хорхойтон учраас Рианнатай хамтдаа хос цаг авсан гэж хэвлэлүүдэд бичиж байгаа юм. Тэрээр өөрийнхөө Твиттерт ч бас шинэхэн цагныхаа зургийг тавьсан байсан юм.
Rolex-ын хос цаг
Рианна өмнө нь Крис Брауны цээж нүцгэн зургийг Твиттерт тавьж байсан юм.
Тэд 2007 онд хос болж байв.