Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун машинаа авах юмгүй болтол нь осолд оруулжээ. 19 настай тэрээр жолоо барихдаа муу гэдгийг өмнө нь гаргаж байсан хэд хэдэн осол харуулдаг. Энэ удаа тэрээр гэрийнхийн ойролцоох замаар “Chevrolet Camaro” машинтайгаа ганцаараа явж байгаад зүүн тийш эргэхдээ жолоо алдаж хажуугийн жижиг моднуудыг мөргөжээ. Осол гарах үед түүний ямар нэг архи, мансууруулах тамхины төрлийн зүйл хэрэглээгүй байсан гэж цагдаагийнхан мэдэгджээ. Ослын улмаас Бобби Кристина өөрөө бэртэж гэмтээгүй гэнэ.
Бобби Кристина өмнө нь өргөмөл ах бас найз залуу нь болох Ник Гордонтой хамт явж байгаад мөн л “Chevrolet Camaro” машинтай нь осол гаргаж байсан юм. Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд тэрээр осол гаргах үедээ найз залуутайгаа муудалцаж, анхаарал нь сарнисны улмаас машиныхаа урд хэсгийг ноцтой гэмтээжээ. Мөн энэ сарын эхээр Бобби Кристина машинаа гараашдаа байрлуулах гэж байгаад Ник Гордоны спорт машиныг мөргөж, засварт өгч байжээ.
Ээжийгээ нас барснаас хойш нэг гэрт хосууд шиг л хамт амьдрах болсон Бобби Кристина, түүний өргөмөл ах Ник Гордоны харилцаа сүүлийн үед ойлгомжгүй болоод байгаа нь тэдний “Twitter”-тээ бичсэн зүйлээс харагдаж байгаа юм. Тухайлбал, Ник Гордон “Бобби Кристина бид хоёр сүй тавиагүй, болздог ч үгүй, бид урьдынх шигээ л дотно байгаа” хэмээн бичсэнээр нь тэднийг салсан хэмээн хэвлэлүүд шуугьсан ч яг тэр өдөр нь Бобби Кристина Ник Гордонтой хамт шөнөжингөө тоглож, бүх зүйл сайхан байгаа тухайгаа бас л Твиттертээ бичжээ.
Гэхдээ түүний сүүлд гаргасан осол магадгүй Ник Гордонтой харилцаа нь хөндийрч, сэтгэл санаагаар унасантай ч холбоотой байж болох юм гэж хэвлэлүүд бичиж байна.
Бобби Кристинагийн найз залуугаараа сонгоод байгаа Ник Гордон бол 12 настайд нь дуучин Уитни Хьюстон өргөн авч, гэртээ авчирч өсгөсөн түүний ах юм. Гэвч Уитниг нас барснаас хойш тэдний харилцаа олонд ил болж, саяхан сүй тавьсан тухайгаа зарлаж байсан билээ.
Осол гарсан газар
Өмнө нь тэрээр машинаа бас ийм болгож байжээ.
Ах уу, найз залуу юу