Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Мөнхбаатар арслан Солонгос руу шинжилгээнийхээ хариунд явна

МҮБХ-ноос өнгөрсөн жилийн улсын баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь батлагдсан гэдгийг зарласан. Тухайлбал, Арслан Х.Мөнхбаатар, начин Сугаржаргал нарыг БНСУ-ын допингийн шинжилгээнд явуулсан хариунаас сэргээш хэрэглэсэн нь батлагдсан хэмээн МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хэлсэн. Харин үүнээс үүдэн Улсын арслан Х.Мөнхбаатар бөхийн холбооны тэргүүн нь найраа хийдэг гэдгийг илчилж, багагүй шуугиан тарьсан. Арслан Х.Мөнхбаатарын хувьд мөрний гэмтэлдээ БНХАУ-д үйлдвэрлэсэн Чилийсэм, балийзм гэдэг эм уусан, үүнээс сэргээшийн төрлийн зүйл илэрсэн байж болзошгүй гэж хувийн зардлаар Солонгост очиж шинжилгээ өгсөн аж. Гэтэл шинжилгээ авсан газар нь “манай байгууллага хувь хүнтэй харилцдаггүй. Тиймээс шинжилгээний хариуг албан байгууллага руу явуулна гэсэн” хариу өгчээ. Гэтэл шинжилгээний хариу өгснөөс хойш хоёр сарын хугацаа ирсэн ч МҮБХ-ноос шинжилгээнийх нь хариу өгөхгүй байгаа аж. Тиймээс Х.Мөнхбаатар арслан Солонгос улс руу явж шинжилгээнийхээ хариуг авах гэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан