Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Каддафидах уу, Энхбаярдуулах уу эсвэл Хүрэлсэхдэх үү
“Цол дуудах ёсон бол бүхэл бүтэн шинжлэх ухааныг агуулсан томоохон хөгжмийн зохиол” гэж Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайтай ярилцаж байхдаа сонсч байлаа. Монгол бөхийн цол дуудах ёсонд “Уран мэхийг уралдуулан хийж, Хүчийг үзэн барилдъя гэв ээ” хэмээх сайхан мөр бий. Одоо үеийн Монгол бөхөд ингэж цоллох шаардлага байгаа ч юм уу гэх бодол сүүлийн үед төрөх болов. Учир нь, 100 кг жинг хол давсан бөхөөс өмсөх, тонгорох, сээрэн дунгуйдах, гар ачих гэсэн гайхамшигт мэхийн техник, уран барилдаан гарахгүй байна. Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны 22 жилийн түүхэн яруу алдарт хөгжлийнх нь замналын “ачаар” уран мэх гаргах нь чухал бус хүчний, тактикийн барилдаан өдгөө зонхилох болов. Энэ бүхэн шахааны барьц хэмээх бөхчүүдийг “гүзээлүүлэх” аргачлал хэрэглэж эхэлсэнтэй шууд холбоотой. Хөнгөн жинтэй бөх уран барилдаан үзүүлэх хэдий ч шахааны барьц алдсан тохиолдолд ердөө 0.0000001 хувьд нь л давах магадлалтай. Тиймээс ахлах сургуулиа ч дүүргэж амжаагүй байгаа залуу бөхчүүд цүнхээрээ дүүрэн уураг, витамин авч явдгийг учир мэдэх бөхчүүд ярих юм билээ.
Даяар дуурсагдах, Далай, Даян, Дархан аварга Ж.Мөнхбат “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцож байхдаа “Одоогийн бөхчүүдийн ихэнх нь гүзээтэй махан бөхчүүд боллоо. Дээр үеийн бөхчүүд одоогийнх шиг гүзээтэй тарган биш байсан. Тиймдээ ч бөх сонирхогчдод уран барилдаан гэдгийг үзүүлдэг байлаа. Энэ шахааны барьц гэдэг балай юмнаас л энэ бүхэн болсон...Сүүлд хамгийн чанга унасан бөх бол Даян аварга Г.Өсөхбаяр... Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Улсын начин Ж.Бат-Эрдэнэ (одоо Монгол Улсын гарьд болсон), Даян аваргын дүүрээг нь дэлбэртэл хаясандаа” гэж ярьж байсныг та бүхэнд эргэн сануулъя. Эндээс харахад Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, харцага Ц.Содномдорж, начин Э.Энхбат тэргүүтэй гарын арван хуруунд багтахгүй бөхчүүдийг эс тооцвол Дархан аваргын хэлдгээр бусад нь “Махан” бөх болж таарах. Тэдний дунд шодооны одтой, цаг дуустал аргацаадаг шахааны барьцны бөх ч мэр сэр бий. Ямар сайндаа энэ жилийн наадмын түрүү Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийн тухай “мордсоор байгаад арслан авдаг чинь хэн билээ” гэж надаас нэгээр ч тогтохгүй хүн асуухав дээ. Үндэсний бөхөө дээдлэн хүндэлдэг ард түмэн бидэнд шинэ мянганы эхэн үеийн идэр зургаан зааны гал гарсан барилдаануудыг санагалзан үсээ зулгааж суухаас өөр арга алга гэж үү.
Үндэсний бөхийн хөгжил сүүлийн 22 жилд уруудсан уу гэхээс өөдлөсөн зүйлгүй байна. МҮБХ-ны хамгийн гол анхаарч ажиллах зүйл нь дээр дурьдсанчлан уран мэхийг уралдуулан хийлгэж үнэн хүчийг үзүүлэн барилдуулах хэрэгтэй мэт. Сонин гаргаж, Гиннест бүртгүүлэх нь урсгалаа л дагасан зүйл. Гиннест Монгол бөх бүртгэгдсэн нь мэдээж гайхамшигтай ажил болсон. Харамсалтай нь энэхүү ажил Монгол бөхийн хөгжилд юу ч авчраагүй нь үнэн. Үзэгчид нь хөгжөөд байхад Монгол бөх огтоос хөгжихгүй байна. Харин допингийн асуудал бол яахын аргагүй Монгол бөхийн хөгжилтэй хамааралтай.
Үнэн хүчээ үзнэ гэхээр допинг, найрааны асуудал шууд бууж байна. Үүнийг МУ-ын арслан Х.Мөнхбаатар өөрийн жишээн дээр давхар баталсныг сануулъя. Улсын их баяр цэнгэл наадмын долоогийн буюу зааны даваа 70 сая төгрөгний үнэтэй гэж бодохоор начны даваа 50, харцагынх 60, гарьд 80, үзүүр түрүүний барилдаан 90 сая төгрөг гэсэн үг биш биз.
Монгол бөхийн тогоонд чанагдаж яваа бөхчүүд нь хүртэл найрааг жигшиж байгаагаа бичсэн байх юм. “Хүний хүсэл сонирхол гэж зүйл гээгддэггүй бололтой. Ямар нэгэн хэлбэрээр илрээд л байх юм. Тэсч чадалгүй наадамд зодоглоод хоёр давлаа. Сайхан байна. Гэхдээ нэг зүйл сэтгэл ихэд эмзэглүүллээ.
Найраа гээч бузар зүйл газар авчихжээ. Н.Гончигдамба, Б.Амарзаяа хоёроос бусад нь бүгд найраа. Харсаар байтал цүнхтэй мөнгө үүрээд л яваад байх юм. Начин болох гэж 500 саятай ирээд тасдууллаа л гэх юм. Мөнгөн дээрээ тохирохгүй уналаа ч гэх шиг. Тавын даваа хүртэл дандаа сайхан найруулаад тавьчихсан жүжиг. Эдэнд ард түмнээ гэсэн сэтгэл нэгээхэн ч алга. Бөхийн холбоо Р.Нямдорж тэргүүтнүүд одоо зайгаа тавьж өгмөөр юм” гэж Төрийнхөө их баяр наадамд үнэн хүчээ үзэж хоёр давсан бөх бичжээ.
“Би бөхийн холбоог байгуулснаас хойш харин ч найраатай тэмцсээр ирсэн” гэж МҮБХ-ны Тэргүүн Р.Нямдорж, Х.Мөнхбаатар арслантай мэтгэлцэхдээ хэлж байсан. Угтаа 90-ээд оны эхэн үеийн найраа нь нутаг усныхаа бөхчүүдийг дээш гаргах үзэлтэй байж. Найраа одоогийнх шиг сая, саяар тоологдох зах зээл болтлоо эрээ цээрээ алдчихаагүй байсан үе. Найраа хөгжсөн үү гэхээс биш Үндэсний бөх хөгжсөн зүйл огт алга. Р.Нямдорж тэргүүний 22 жилийн тэмцлийн үр дүн энэ юм гэж үү.
Цахим ертөнцөд допингийн мэдээлэлд сэтгэгдлээ үлдээж байгаа уншигчдын 99.9 хувь нь Р.Нямдорж тэргүүнийг ажлаа хүлээлгэн өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Мөн бөхийн өргөө түүний хувийн өмч биш ард түмний өмч гэдгийг байнга сануулж байгаа юм. Энэ сарын 4-нд Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам “АСА” циркэд явагдсан билээ. Зохион байгуулагчдын зүгээс Монгол бөхийн өргөөнд наадмаа явуулах хүсэлт тавихад тухайн өдөр арга хэмжээтэй гэсэн шалтгаанаар МҮБХ-ноос татгалзсан хариу өгсөн аж. Учир нь, Монгол туургатны наадмыг Дэлхийн Монголчуудын Үндэсний бөхийн Холбооноос зохион байгуулдаг бөгөөд МҮБХ тус байгууллагатай тийм ч сайн харилцаатай байдаггүйтэй холбоотой гэнэ.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун бус байгаа энэ үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх буюу У.Хүрэлсүхдэх арга байна. Залуу Гарьд Н.Ганбаатарыг унасан ч, давсан ч хэл ам хийлгүй тахимаа өгчихдөг жудагтай бөх гэж бөхийн хорхойтнууд ярилцдаг. Иймээс “Гарьд хүүгийнхээ ч, өөрийнхөө ч нэрийг цэвэр авч гарах арга бол өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх” гэх хүмүүс олон байна. Үүнээс гадна зарим нэгэн бөхийн хорхойтнууд Р.Нямдорж тэргүүн М.Каддафидуулчих вий дээ, Н.Энхбаярдуулах вий дээ гэж хошигнохоо мартсангүй.
Шахааны барьцнаас боловсронгуй арга гарч ирвэл солиход бэлэн байгаа гэж МҮБХ-ноос мэдэгдэж байсан билээ. Шахааны барьцнаас өөр аргыг Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй хүмүүс санаачлан гаргаж байсан ч дэмжигдээгүй гэх мэдээлэл бий. Энэ арга нь товчхондоо тойруулж тавьсан суран дотор барилдах юм. Сурын тойргоос гарсан бөх унасанд тооцогдох бөгөөд өмнө нь энэ аргыг хэрэглэж байсан тухай түүхийн сурвалж бий гэдгийг Х.Баянмөнх аварга хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Үүнээс гадна барилдааны хугацааг багасгаж аль идэвхтэй барилдсан бөхөд нь барьц сонгох эрхийг шууд өгч байх талаар ч зарим бөхчүүд ярьсан нь бий.
Энэ сарын 4-ний өдөр болсон Монгол туургатны үндэсний бөхийн V их наадмын -85 кг-ын жинд сүүлийн хэдэн жил үзэгдээгүй уран мэх, дайчин барилдаан гарсныг бөхийн хорхойтнууд ам уралдуулан ярьж байна. Одоогийн манай бөхчүүд жингээ хасна гэдэг ямар ч боломжгүй зүйл билээ. Тиймээс Монгол үндэсний бөхийг яагаад хоёр жинд хувааж болохгүй гэж. Өмсөх, гар ачих, сээрэн дунгуйдах, тонгорох мэхнүүдээ харах ганц боломж энэ л байна.
Харин хэл ам татлаад байгаа найраа, допингийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг тун ярвигтай зүйл юм. Сумо бөх шиг авсан цолоо дараагийн жилд хамгаалж чадаагүй тохиолдолд хураалгадаг бол Монголоо алдсан хэрэг болох биз. Ер нь дэлхийд ганц Монгол наадам, Цагаан сарын барилдаанаа уламжлал хэлбэрээр зохион байгуулж, бусад заалны барилдааныг мэргэжлийн статустай болговол найраа допингийн асуудал арилах ч юм билүү.
Өөрөөр хэлбэл, барилдсан барилдаан, давсан даваа бүрээс нь бөхийн чансааг тогтоох бөгөөд тогтмол сайн барилдаж байгаа бөх дээгүүр ам авна гэдэг шударга шүү дээ. Бөхчүүд чансаагаа ахиулахын тулд найраанаас татгалзаж сурна. Гэхдээ ийм байдалд шилжихийн тулд сайн менежмент л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, барилдааны давааны урамшуулал, бай шагнал нь өндөр байж гэмээ нь найраа хэмээх асуудал ор үндэсгүй алга болж ч магадгүй. Мэргэжлийн спортод допинк хэрэглэсэн тамирчинг оролцуулалгүй эрхийг нь хасдаг хуультай. Тэр ч утгаараа мэргэжлийн гэсэн статусыг үүрч явдаг билээ.
Тийм эрч хүчтэй хийморьлог гарч ирсэн бөхчүүд удахын аргагүй. Шууд шууд барьцалдаж эрэлхэг гоё уран барилдаан үзүүлдэг юм. Харин махан гүзээнүүд бол шахааны барьцнаас өөр мэх хийх аргагүй болцон нь үнэн л дээ
Сая үндэсний бахархлын өдрийн барилдаанаар өсвөрийн 8 залуу шонхорын дэвэлт үзүүлэхэд үнэхээр сэтгэл огшиж бөхийн өргөөнд нулимс гарах гэж байна лээ
Монгол үндэсний бөх, түүний мэх, амлагаа, дэвээ шаваа, өмсгөл зүүлт, хараа, зогсолт, хөдөлгөөн зэрэг нь хэдэн мянган жилийн хугацаанд манай ард түмний аж амьдралаас урган гарсан зүйл билээ. Тиймээс спорт гэхээсээ илүүтэйгээр Монгол түмний ёс заншил, урлагийг дотроо тээж ирсэн агуу их өв соёл юм.
Уран мэхийг уралдуулан хийхгүй
“Цол дуудах ёсон бол бүхэл бүтэн шинжлэх ухааныг агуулсан томоохон хөгжмийн зохиол” гэж Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайтай ярилцаж байхдаа сонсч байлаа. Монгол бөхийн цол дуудах ёсонд “Уран мэхийг уралдуулан хийж, Хүчийг үзэн барилдъя гэв ээ” хэмээх сайхан мөр бий. Одоо үеийн Монгол бөхөд ингэж цоллох шаардлага байгаа ч юм уу гэх бодол сүүлийн үед төрөх болов. Учир нь, 100 кг жинг хол давсан бөхөөс өмсөх, тонгорох, сээрэн дунгуйдах, гар ачих гэсэн гайхамшигт мэхийн техник, уран барилдаан гарахгүй байна. Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны 22 жилийн түүхэн яруу алдарт хөгжлийнх нь замналын “ачаар” уран мэх гаргах нь чухал бус хүчний, тактикийн барилдаан өдгөө зонхилох болов. Энэ бүхэн шахааны барьц хэмээх бөхчүүдийг “гүзээлүүлэх” аргачлал хэрэглэж эхэлсэнтэй шууд холбоотой. Хөнгөн жинтэй бөх уран барилдаан үзүүлэх хэдий ч шахааны барьц алдсан тохиолдолд ердөө 0.0000001 хувьд нь л давах магадлалтай. Тиймээс ахлах сургуулиа ч дүүргэж амжаагүй байгаа залуу бөхчүүд цүнхээрээ дүүрэн уураг, витамин авч явдгийг учир мэдэх бөхчүүд ярих юм билээ.
Даяар дуурсагдах, Далай, Даян, Дархан аварга Ж.Мөнхбат “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцож байхдаа “Одоогийн бөхчүүдийн ихэнх нь гүзээтэй махан бөхчүүд боллоо. Дээр үеийн бөхчүүд одоогийнх шиг гүзээтэй тарган биш байсан. Тиймдээ ч бөх сонирхогчдод уран барилдаан гэдгийг үзүүлдэг байлаа. Энэ шахааны барьц гэдэг балай юмнаас л энэ бүхэн болсон...Сүүлд хамгийн чанга унасан бөх бол Даян аварга Г.Өсөхбаяр... Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Улсын начин Ж.Бат-Эрдэнэ (одоо Монгол Улсын гарьд болсон), Даян аваргын дүүрээг нь дэлбэртэл хаясандаа” гэж ярьж байсныг та бүхэнд эргэн сануулъя. Эндээс харахад Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, харцага Ц.Содномдорж, начин Э.Энхбат тэргүүтэй гарын арван хуруунд багтахгүй бөхчүүдийг эс тооцвол Дархан аваргын хэлдгээр бусад нь “Махан” бөх болж таарах. Тэдний дунд шодооны одтой, цаг дуустал аргацаадаг шахааны барьцны бөх ч мэр сэр бий. Ямар сайндаа энэ жилийн наадмын түрүү Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийн тухай “мордсоор байгаад арслан авдаг чинь хэн билээ” гэж надаас нэгээр ч тогтохгүй хүн асуухав дээ. Үндэсний бөхөө дээдлэн хүндэлдэг ард түмэн бидэнд шинэ мянганы эхэн үеийн идэр зургаан зааны гал гарсан барилдаануудыг санагалзан үсээ зулгааж суухаас өөр арга алга гэж үү.
Үндэсний бөхийн хөгжил сүүлийн 22 жилд уруудсан уу гэхээс өөдлөсөн зүйлгүй байна. МҮБХ-ны хамгийн гол анхаарч ажиллах зүйл нь дээр дурьдсанчлан уран мэхийг уралдуулан хийлгэж үнэн хүчийг үзүүлэн барилдуулах хэрэгтэй мэт. Сонин гаргаж, Гиннест бүртгүүлэх нь урсгалаа л дагасан зүйл. Гиннест Монгол бөх бүртгэгдсэн нь мэдээж гайхамшигтай ажил болсон. Харамсалтай нь энэхүү ажил Монгол бөхийн хөгжилд юу ч авчраагүй нь үнэн. Үзэгчид нь хөгжөөд байхад Монгол бөх огтоос хөгжихгүй байна. Харин допингийн асуудал бол яахын аргагүй Монгол бөхийн хөгжилтэй хамааралтай.
Үнэн хүчийг үзэн барилдъя гэв үү
Үнэн хүчээ үзнэ гэхээр допинг, найрааны асуудал шууд бууж байна. Үүнийг МУ-ын арслан Х.Мөнхбаатар өөрийн жишээн дээр давхар баталсныг сануулъя. Улсын их баяр цэнгэл наадмын долоогийн буюу зааны даваа 70 сая төгрөгний үнэтэй гэж бодохоор начны даваа 50, харцагынх 60, гарьд 80, үзүүр түрүүний барилдаан 90 сая төгрөг гэсэн үг биш биз.
Монгол бөхийн тогоонд чанагдаж яваа бөхчүүд нь хүртэл найрааг жигшиж байгаагаа бичсэн байх юм. “Хүний хүсэл сонирхол гэж зүйл гээгддэггүй бололтой. Ямар нэгэн хэлбэрээр илрээд л байх юм. Тэсч чадалгүй наадамд зодоглоод хоёр давлаа. Сайхан байна. Гэхдээ нэг зүйл сэтгэл ихэд эмзэглүүллээ.
Найраа гээч бузар зүйл газар авчихжээ. Н.Гончигдамба, Б.Амарзаяа хоёроос бусад нь бүгд найраа. Харсаар байтал цүнхтэй мөнгө үүрээд л яваад байх юм. Начин болох гэж 500 саятай ирээд тасдууллаа л гэх юм. Мөнгөн дээрээ тохирохгүй уналаа ч гэх шиг. Тавын даваа хүртэл дандаа сайхан найруулаад тавьчихсан жүжиг. Эдэнд ард түмнээ гэсэн сэтгэл нэгээхэн ч алга. Бөхийн холбоо Р.Нямдорж тэргүүтнүүд одоо зайгаа тавьж өгмөөр юм” гэж Төрийнхөө их баяр наадамд үнэн хүчээ үзэж хоёр давсан бөх бичжээ.
“Би бөхийн холбоог байгуулснаас хойш харин ч найраатай тэмцсээр ирсэн” гэж МҮБХ-ны Тэргүүн Р.Нямдорж, Х.Мөнхбаатар арслантай мэтгэлцэхдээ хэлж байсан. Угтаа 90-ээд оны эхэн үеийн найраа нь нутаг усныхаа бөхчүүдийг дээш гаргах үзэлтэй байж. Найраа одоогийнх шиг сая, саяар тоологдох зах зээл болтлоо эрээ цээрээ алдчихаагүй байсан үе. Найраа хөгжсөн үү гэхээс биш Үндэсний бөх хөгжсөн зүйл огт алга. Р.Нямдорж тэргүүний 22 жилийн тэмцлийн үр дүн энэ юм гэж үү.
Цахим ертөнцөд допингийн мэдээлэлд сэтгэгдлээ үлдээж байгаа уншигчдын 99.9 хувь нь Р.Нямдорж тэргүүнийг ажлаа хүлээлгэн өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Мөн бөхийн өргөө түүний хувийн өмч биш ард түмний өмч гэдгийг байнга сануулж байгаа юм. Энэ сарын 4-нд Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам “АСА” циркэд явагдсан билээ. Зохион байгуулагчдын зүгээс Монгол бөхийн өргөөнд наадмаа явуулах хүсэлт тавихад тухайн өдөр арга хэмжээтэй гэсэн шалтгаанаар МҮБХ-ноос татгалзсан хариу өгсөн аж. Учир нь, Монгол туургатны наадмыг Дэлхийн Монголчуудын Үндэсний бөхийн Холбооноос зохион байгуулдаг бөгөөд МҮБХ тус байгууллагатай тийм ч сайн харилцаатай байдаггүйтэй холбоотой гэнэ.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун бус байгаа энэ үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх буюу У.Хүрэлсүхдэх арга байна. Залуу Гарьд Н.Ганбаатарыг унасан ч, давсан ч хэл ам хийлгүй тахимаа өгчихдөг жудагтай бөх гэж бөхийн хорхойтнууд ярилцдаг. Иймээс “Гарьд хүүгийнхээ ч, өөрийнхөө ч нэрийг цэвэр авч гарах арга бол өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх” гэх хүмүүс олон байна. Үүнээс гадна зарим нэгэн бөхийн хорхойтнууд Р.Нямдорж тэргүүн М.Каддафидуулчих вий дээ, Н.Энхбаярдуулах вий дээ гэж хошигнохоо мартсангүй.
Яаж уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзүүлэн барилдах вэ
Шахааны барьцнаас боловсронгуй арга гарч ирвэл солиход бэлэн байгаа гэж МҮБХ-ноос мэдэгдэж байсан билээ. Шахааны барьцнаас өөр аргыг Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй хүмүүс санаачлан гаргаж байсан ч дэмжигдээгүй гэх мэдээлэл бий. Энэ арга нь товчхондоо тойруулж тавьсан суран дотор барилдах юм. Сурын тойргоос гарсан бөх унасанд тооцогдох бөгөөд өмнө нь энэ аргыг хэрэглэж байсан тухай түүхийн сурвалж бий гэдгийг Х.Баянмөнх аварга хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Үүнээс гадна барилдааны хугацааг багасгаж аль идэвхтэй барилдсан бөхөд нь барьц сонгох эрхийг шууд өгч байх талаар ч зарим бөхчүүд ярьсан нь бий.
Энэ сарын 4-ний өдөр болсон Монгол туургатны үндэсний бөхийн V их наадмын -85 кг-ын жинд сүүлийн хэдэн жил үзэгдээгүй уран мэх, дайчин барилдаан гарсныг бөхийн хорхойтнууд ам уралдуулан ярьж байна. Одоогийн манай бөхчүүд жингээ хасна гэдэг ямар ч боломжгүй зүйл билээ. Тиймээс Монгол үндэсний бөхийг яагаад хоёр жинд хувааж болохгүй гэж. Өмсөх, гар ачих, сээрэн дунгуйдах, тонгорох мэхнүүдээ харах ганц боломж энэ л байна.
Харин хэл ам татлаад байгаа найраа, допингийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг тун ярвигтай зүйл юм. Сумо бөх шиг авсан цолоо дараагийн жилд хамгаалж чадаагүй тохиолдолд хураалгадаг бол Монголоо алдсан хэрэг болох биз. Ер нь дэлхийд ганц Монгол наадам, Цагаан сарын барилдаанаа уламжлал хэлбэрээр зохион байгуулж, бусад заалны барилдааныг мэргэжлийн статустай болговол найраа допингийн асуудал арилах ч юм билүү.
Өөрөөр хэлбэл, барилдсан барилдаан, давсан даваа бүрээс нь бөхийн чансааг тогтоох бөгөөд тогтмол сайн барилдаж байгаа бөх дээгүүр ам авна гэдэг шударга шүү дээ. Бөхчүүд чансаагаа ахиулахын тулд найраанаас татгалзаж сурна. Гэхдээ ийм байдалд шилжихийн тулд сайн менежмент л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, барилдааны давааны урамшуулал, бай шагнал нь өндөр байж гэмээ нь найраа хэмээх асуудал ор үндэсгүй алга болж ч магадгүй. Мэргэжлийн спортод допинк хэрэглэсэн тамирчинг оролцуулалгүй эрхийг нь хасдаг хуультай. Тэр ч утгаараа мэргэжлийн гэсэн статусыг үүрч явдаг билээ.
0 Сэтгэгдэл
Давка
Тэр 8 залуугийн дараа Бат-Эрдэнэ гарьд шонхорын дэвэлтээр ганцаараа дэвэхэд бөхийн өргөө бөөн инээдэм болж, Санжаадамба заан дэвжээн дээр тэсэхгүй инээгээд шоолоод байсан шд. Хийморьлог, эрч хүчтэй барилдаан үзэж байгаа эрчүүд хүртэл хийморь сэргэдэг юм. Хаялцахыг нь хүлээгээд зүүрмэглэх биш
2012.11.27
2012.11.27
2012.11.27