“Twilight” киноноос төрсөн алдарт хос Роберт Паттинсон, Кристен Стюарт нарын харилцаа нэг хэсэг ээдэрч, хоёр тийшээ болсон ч эргээд нийлэхдээ өмнөхөөсөө ч сайжирч, улам дотно болжээ. Хос хоёр Талархлын баярын өдрүүдэд Лондонг зорьж, Робертын төрсөн гэрт тэдний гэр бүлийнхэнтэй хамт баяраа тэмдэглэжээ. Кристен Стюартын хувьд өнгөрсөн зун Робертыг араар нь тавьж, хаягдсаны дараа анх удаа тэднийд очиж байгаа нь энэ юм. Түүний хувьд найз залуугийнхаа сэтгэлийг эргүүлэн олж авахаас гадна гэр бүлийнх нь итгэлийг хүлээх амаргүй даваа байсан ч Робертын хоёр эгч нь Кристенийг уучилж, хүлээн авсан хэмээн ойр дотныхон нь хэвлэлд өгүүлжээ. Кристен киноныхоо найруулагч залуутай амрагийн холбоо тогтоосноороо ямар том алдаа хийснээ гэмшин ухаарч байгаагаа Роберын гэр бүлийнхэнд учирлан хэлсэн учраас тэд ч түүнийг одоо хэрсүүжиж ухаарсан хэмээн итгэж, Роберттой хамт байхыг нь зөвшөөрсөн гэнэ.
Роберт, Кристен хоёр дэлгэцэнд гараад удаагүй байгаа киногоо сурталчлах завгүй ажлын чөлөөгөөр Лондонд ийнхүү Талархлын баяраа хамтдаа тэмдэглээд, өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркт иржээ.