Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн хөлтэй эмэгтэй таван хүүхэд төрүүлж 60 насалжээ


Манай гариг дээр дөрвөн хөлтэй эмэгтэй амьдарч 60 наслахдаа таван хүүхэд төрүүлсэн жигтэй түүх бий. Тэр 1868 онд АНУ-ын Техасс мужийн Клебурн хотод төржээ. Тэрээр  Барнум циркт амьд үзмэр болон нэрд гарч тухайн үедээ хамгийн өндөр хөлс болох долоо хоногийн 450 доллар авч байсан гэдэг.
19 насандаа Клинтон Бикнелл нэртэй эмчтэй гэр бүл болж дөрвөн охин нэг хүү төрүүлсэн байна.

Эмнэлгийн судалгаагаар түүний дээд хоёр хөл нь түүний дүү болох байгаад  бүрэн төлөвшөөгүй сиамын ихрийнх нь хөл байсан гэнэ.  Батлагдаагүй боловч бас нэг сонин яриа байдаг нь гурван хүүхэд нь төрөхийн нэг замаар, нөгөө хоёр нь өөр замаар гарсан гэдэг яриа бий. Өөрөөр хэлбэл Миртл хоёр үтрээтэй байсан гэдэг. Хэдийгээр үүнийг батлаагүй ч хоёр үтрээтэй, нэг савтай байх магадлал бий. Гагцхүү үнэн нь Миртлийн хоёр хөл нь жижигхэн,  болохоор тэр яг л жирийн хүн шиг ажиллаж амьдарч байсан байна.
Эмэгтэй 1928 оны тавдугаар сарын 6-нд гэр бүлийнхээ хүрээнд нас нөгчжээ.

0 Сэтгэгдэл
sonirholtoi
Ийм юм бас байдаг аа. Тэгээд бас 60 насалж л байдаг. Хоёр өөр замаар төрсөн гэдэг чинь хоёр эрхтэнтэй гэсэн үг биз дээ хөөрхий
аймшигтай бас хоёр ,,,, юутай
марзан юм аа
үнэхээр сонирхолтой нийтлэл байна шүү
Хамгийн их уншсан