Загвар өмсөгч, жүжигчин Рози Хантингтон Уайтли найз залуу Жэйсон Стэтхэмтэй нэг гэрт орохоор ганц бие байхдаа амьдарч байсан Вашингтоны жижиг байраа худалдахаар зар тавьжээ. 2007 онд дөнгөж загвар өмсөгч болж, Нью-Йоркт хөлөө олохоор хичээж байхдаа худалдан авсан байраа тэрээр 885 мянган ам.доллараар худалдахаар болжээ. Тэрээр таван жилийн өмнө энэ байраа 870 мянган ам.доллараар худалдан авч байсан боловч энэ хугацаанд байрных нь үнэ өсч чадсангүй. 925 мянган ам.доллараар худалдахаар анх зар тавьсан боловч хоёр сарын хугацаанд худалдан авах санал хүлээж аваагүй тул 40 мянган ам.доллараар үнээ хямдруулжээ.
Хэвлэлүүдийн бичиж буйгаар Рози найз залуу Жэйсонтойгоо Холливудад томоохон эдлэн худалдан авахаар хайж байгаа гэнэ. 2010 оноос хойш болзож эхэлсэн жүжигчин хосыг гэр бүлийн амьдрал зохиох гэж байгаа гэсэн яриа бий.