Ганцхан долоо хоногийн өмнө саллаа хэмээн шуугиан дэгдээж байсан Жастин Бибер, Селена Гомез хоёр Лос Анжелост нууцаар болзжээ. Салалтын дараа сэтгэл санаагаа сэргээх гэж Даллас дахь гэртээ ирж хэд хоносон Селена Гомез өнгөрсөн пүрэв гаригт Лос Анжелост иржээ. Энд ирсэн учир нь Жастинтай болзоонд явах байсан бололтой. Тэд пүрэв гаригийн үдэш “Laugh Factory”-д хамтдаа очиж, хошин шогийн тоглолт үзжээ. Хоёр тийшээ болсон хэмээн мэдэгдээд удаагүй байхдаа нууцаар болзож байгаа учраас Жастин, Селена хоёрын аль аль нь хэвлэлийнхэнд харагдахгүйг хичээн, нуугдаж байсан ч тоглолт тараад хамтдаа нэг машинд суугаад явахыг нь паппарацууд гэрэл зурагтаа буулгаж чаджээ. Үүнээс харвал хоёр жил үерхсэн хос эргэн эвлэрсэн бололтой. Тэд өнгөрсөн ням гаригт Нью-Йоркт мөн л нууцаар болзсон боловч эвлэрсэн шинж ажиглагдахгүй байгаа тухай хэвлэлүүд бичиж байсан. Тэр бүү хэл Селена уурандаа Жастины утасны дугаар, бүх мессежийг нь устгасан гэж шар хэвлэлүүд мэдээлж байв. Харин энэ удаа юу болохыг харах л үлдлээ.