Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайн их сургуульд орох эсэхийг Facebook хуудас чинь шийднэ

Сайн их сургуульд элсэхэд дунд сургуулийн дүнгийн голч, багш нарын тодорхойлолт, сургуулиас гадуурх нийгмийн ажилд хэр идэвхтэй оролцож байсан зэрэг нь шийдвэрлэх үзүүлэлтүүд болдог. Тэгвэл олон нийтийн сүлжээ сайтууд хүчээ аван хөгжиж буй өнөө цагт эдгээр үзүүлэлтээс гадна бас нэг зүйлийг барууны их сургууль, коллежууд хардаг болжээ. Тэр бол Facebook хуудас.
Саяхан АНУ-ын их сургууль, коллежийн элсэлт хариуцсан мэргэжилтнүүд дунд явуулсан судалгаагаар тэдний 25 хувь нь элсэхийг хүссэн хүүхэд залуусан Facebook хуудсыг зориуд үздэгээ хэлсэн байна.  Мэдээж өргөдөл илгээсэн бүх хүний онлайн ертөнцийг сонирхохгүй боловч зарим нэгнийх нь мэдээлэл нь хангалтгүй гэж үзсэн тохиолдолд нэмэлт мэдээлэл авах, тухайн элсэгч өөрийн эссед бичсэн шигээ хүн мөн эсэхийг баталгаажуулах, болоход Facebook хуудсыг нь харах хэрэгтэй болдог байна.  Жоржиагийн их сургуулийн элсэлтийн комисс гэхэд элсэгчийн Facebook, Twitter хуудсын зургийг авч материалд нь хавсаргадаг болжээ. Энэ мэтчилэн таны хэн бэ гэдгийг хувийн Facebook хуудаснаас хардаг жишиг газар сайгүй тогтож байгаа учир олон нийтийн сүлжээ сайт хэдий хувийн эрх чөлөөт ертөнц боловч ямар зураг тавьж, ямар пост нийтлэхээ бодолцох л хэрэгтэй болж байна даа.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
yamar azaar nadad ali ali ni bdaggui yum be kkkk uuruu uuriiguu hund bariad uguh ni bna sh dee ugaasaa ene fb ed nart neeh durtai bishee
САЙН БОДОХ Л ХЭРЭГТЭЙ. БОДЛОГОГҮЙ ҮЙЛДЭЛ АЛДАА ДАГУУЛДАГ ГЭДГИЙГ САНАХ ХЭРЭГТЭЙ.
Хамгийн их уншсан