Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна
Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Хамгийн өндөр хүмүүс
Р.Уадлоу бол Гиннесийн номонд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн дэлхийн хамгийн өндөр хүн. Харин үнэн эсэх нь батлагдаагүй олны цуу яриагаар 1900-аад оны үед Орост Р.Уадлоугаас ч өндөр буюу 282 см хүн амьдарч байсан гэдэг. Тэр хүнийг Феодор Фачнов гэдэг байсан бөгөөд түүхэн бодит хүн гэдэг нь үнэн боловч Гиннесийн номоор өндрийнх нь хэмжээг баталгаажуулаагүй учир дэлхийн рекорд гэж хүлээн зөвшөөрөөгүй юм.
Харин бүх цаг үеийн хамгийн өндөр эмэгтэй бол Хятадын Зен Жинлиан юм. 1964-1982 онд амьдарч байсан тэрээр 17 наслахдаа 248 см хүртэл өссөн байна.
Харин өнөө үеийн хамгийн өндөр хүн бол Туркийн иргэн Султан Косен юм.
Түүнээс өмнө Өвөр Монголын Жао Лиан /246 см/ гэдэг эрэгтэй дэлхийн рекордын эзэн гэгдэж байсан ч энэ жил Султан Косений өндрийн хэмжээ 247 см хүрч дээд амжилтыг нь эвдсэн юм. Дэлхийн хамгийн том гар, хөлтэй хүний дээд амжилтыг бас тогтоогоод байгаа Султан Косен яагаад ингэж өссөний учир нь одоо хүртэл тодорхойгүй ажээ.
Сонирхуулахад, дэлхийн хамгийн өндөр, нуруулаг хүмүүс Голландад амьдардаг. Голланд хүмүүсийн дундаж өндөр 1,85 м байдаг бол тэдний дараа даничууд 1,83 м-ийн өндөртэйгөөр бичигддэг.


aguu amitan bnaa
Р.Уадлоугийн барималтай өөрийгөө харьцуулж болно шүү
Дэлхийн түүхэнд бүх цаг үеийн хамгийн өндөр хүнээр АНУ-ын иргэн Роберт Уадлоуг нэрлэдэг. 1918-1940 онд амьдарч, ердөө 22 насалсан энэ хүн өсөлтийн даавар хэт ихтэйгээс болж бараг л хоног хоногоор өсдөг байсан гэдэг. Түүнийг нас барахаас хэдхэн хоногийн өмнө хэмжихэд 272 см байсан бөгөөд энэ тоо дэлхийн хамгийн өндөр хүний рекордыг илтгэх хэмжээ болон түүхэнд бичигджээ. Иллинойсын аварга хүн гэдэг хочтой Роберт Уадлоу циркийнхэнтэй хамтарч үзүүлбэр бэлтгэн, АНУ даяар аялан тоглолт хийдэг байсан учир тухай үедээ нэлээд нэр алдартай болсон байж. Харамсалтай нь тэрээр 1940 онд нэгэн баярын үзүүлбэрт бэлтгэж байгаад шагайгаа гэмтээснээс болж халдвар авч нас баржээ.
Харин бүх цаг үеийн хамгийн өндөр эмэгтэй бол Хятадын Зен Жинлиан юм. 1964-1982 онд амьдарч байсан тэрээр 17 наслахдаа 248 см хүртэл өссөн байна.

Түүнээс өмнө Өвөр Монголын Жао Лиан /246 см/ гэдэг эрэгтэй дэлхийн рекордын эзэн гэгдэж байсан ч энэ жил Султан Косений өндрийн хэмжээ 247 см хүрч дээд амжилтыг нь эвдсэн юм. Дэлхийн хамгийн том гар, хөлтэй хүний дээд амжилтыг бас тогтоогоод байгаа Султан Косен яагаад ингэж өссөний учир нь одоо хүртэл тодорхойгүй ажээ.



0 Сэтгэгдэл
2012.11.17